Крис Браун охиноо явуулахгүй
2015-09-07

Дуучин Крис Брауныг нэг настай Ролити охиныг асран хамгаалахаас татгалзаж, ээжид нь өгөхөөр болсон хэмээн “TMZ” сайт мэдээлсэн. Тэрбээр согтууруулах ундаа болон хар тамхинд донтсон учир Брауны ээж дээрх шийдвэрийг гаргасан хэмээн тус сайт мэдээлсэн билээ. Тэгвэл дуучин залуу “TMZ” сайтад нийтлэгдсэн мэдээллийг үгүйсгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Браун өчигдөр 19.00 цагт твиттертээ “Худлаа ярихаа боль” гэж жиргэжээ. Энэ жиргээнээс хагас цагийн дараа Браун твиттертээ “Охиноо хаашаа ч явуулахгүй. Би охиноо өөрөө өсгөх болно. Би хичээж байна. Би аав болохын тулд дуртай зүйлсээсээ татгалзаж эхэлсэн. Архи гэх мэт. Яагаад Ролитигийн талаар худал мэдээлэл бичээд байгаа юм. Миний охин минийх. Би охиноо явуулахгүй” гэж жиргэсэн байна.

 

Өнгөрсөн оны дундуур Ниа Ами гэх тайчигч бүсгүй дуучнаас жирэмсэн болсон хэмээн мэдэгдэж, 3.5 сая ам.долларыг нэхэмжилсэн юм. Браун охины аав биш хэмээн мэдэгдсэн ч хоёр сарын өмнө Ролитиг хүлээн зөвшөөрч, асран хамгаалахаар болсон. Тэрбээр охиноо өсгөхөөр болсон ч Амид мөнгө өгөхөөс татгалзжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
сайханбилэг:
энэ хар тахичин хэнд хамаатай юм
2018-03-29
Зочин:
Royalty bish biluu
2015-09-07