Хөвсгөлийн түймрийг бүрэн унтраажээ
2015-09-07

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойнзах багийн “Хар давааны-Ам” гэдэг газар энэ сарын 27-ны өдөр ойн түймэр гарчээ.

 

Уг түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн 130 иргэн, нийт 154 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж  энэ сарын 6-ны ням гаригт түймрийг бүрэн унтраасан байна.

 

Уг түймрийг 11 хоногт бүрэн унтрааж Ренчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Ялалтаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин