Эхэс эрүүл амьдралын үндэс гэв
2015-09-07

Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр эрүүл эхийн эхэсээр эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Япон Улсын JBP компанийнхан мэдээлэл хийлээ.

 

Хэвлэлийн хуралд Япон улсын хүндэт доктор Japan Bio Product компанийн зөвлөх эмч, дэлхийн хөгшрөлтийн нийгэмлэгийн ерөнхий зохицуулагч, олон улсын анагаах ухаан, шинжлэх ухааны нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Савака Хибино, тус компанийн Гадаад харилцаа хариуцсан захирал Коши Матцуяма, JBP Кореа компанийн  ерөнхийлөгч Франк Хон Сеок Лим, JBP компанийн  ерөнхий менежер Вүүд Лим, “Ди Жи Би” компанийн гүйцэтгэх захирал Л.Аззаяа нар оролцов.

 

Тус компани 2012 оноос Хүний эхэсийн бэлдмэл буюу лайннек тариаг монгол хүний биед хэрхэн нөлөөлөх талаар судалгаа явуулж, 2013 онд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлж, 2014 онд JBP албан ёсны төлөөлөгч болж тус ондоо анх удаа Laennec бэлдмэлийг импортлон оруулж ирсэн гэнэ.

 

Энэ хугацаанд Монгол Улсын томоохон улсын болон хувийн эмнэлгүүдтэй судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлж, мөн Улаанбаатар Эрдэнэт хотын арьс гоо клиникийн эмнэлэг болон өндөр зэрэглэлийн салонуудтай хамтран ажиллаж эхлээд байгаа аж.

 

Тухайлбал, Монгол улсын хэмжээнд эм ханган нийлүүлэх чиглэлээр тэргүүлэгч компани болох “Монос”, “Ази фарм”, “Цомбо”, “Гамба”, ЭХНБ-тай хамтран ажиллаж монгол хүний эрүүл мэнд, гоо сайханд хувь нэмэр оруулж байгаа юм байна.

 

Тус компанийн хүний эхэсээр бэлдсэн олон сайхан бүтээгдхүүний дотроос 1954 оноос өнөөг хүртэл хэрэглэж байгаа Лайннек тариаг 2014 онд манай улсад оруулж ирсэн аж. Уг тариаг монгол хүний биемахбодид хэрхэн нөлөөлж, ямар үр дүн үзүүлж байгаа талаар  жишээ баримтыг дурьдсан.

 

Тухайлбал, тархины цус харвалтын улмаас үүсдэг, саа саажилт өвчтэй хүний нөхөн сэргээх эмчилгээнд саажсанаас хойш 21 хоногийн дараа энэхүү лайннек тариаг 2мл-ээр 25 өдөр булчинд тарьж хэрэглсэний дараагаар саажсан хэсэг нь нөхөн сэргээж, саажсан эрхтний үйл ажиллагаа нь сэргэж эрүүл хүн шиг эрч хүчтэй ажиллаж амьдарч байна.

 

Мөн арьс цайх өвчин болох витилого, цэвэршилтийн хам шинжийн эмгэгүүд, элэгний хурц, архаг үрэвсэл, хатуурлын үед илрэх  хам шинжүүд, архаг ядаргаа, осол гэмтэл болон мэс заслын дараах үед нөхөн сэргээх эмчилгээний зорилгоор хэрэглэж, маш үр дүнтэй байгаа аж.

 

Хэвлэлийн хурлын үеэр энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэж, тархины цус харвалтаа эдгэрүүлсэн иргэнээс зарим зүйлийг тодруулахад “2014 оны 11 дүгээр сард би харвалт өгсөн. Улмаар БЗД-ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ч ахиц өгч чадаагүй. Тиймээс эдгэрнэ гэдэгтэй итгэлгүй болчихсон байсан. Гэвч манай эхнэр энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж, эмчлүүлэхийг зөвлөж, хэрэглэж эхэлсэн. 

 

Тухайн үед миний баруун тал саажилттай үнэрлэж, амтлах гээд бүх зүйл мэдрэхгүй болчихсон байсан. Ингээд уг тариаг туршиж үзэхэд тун удалгүй амт мэдэрдэг болсон. Тиймээс хоёр дахь тариагаа хийлгэсэн. Үүнээс хойш энэ тариа үнэхээр эд эс нөхөн төлжүүлдэг сайн гэдгийг мэдэрсэн” гэв.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин