Хууль тогтоомжийг сурталчлах өдөрлөг болно
2015-09-07

Маргааш буюу 9-р сарын 8-нд  Хууль тогтоомж сурталчлах  өдөрлөг болох аж. Энэ үеэр Баянгол дүүрэг дэх төрийн байгууллагууд иргэдэд үйлчилж, хуульзүйн мэдээлэл зөвлөгөө өгөх юм байна.

Өдөрлөгт Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Тахарын ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль зэрэг байгууллагууд оролцох юм байна.

Өдөрлөгийн үеэр иргэний үнэмлэх, гадаад паспортыг газар дээр нь сунгаж, олгох зэрэг төрийн олон төрлийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх аж.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин