Хөгшин Европын толгойны өвчин
2015-09-08

Их Британийн “www.telegraph.co.uk” сайтад Европыг чиглэн ирж буй дүрвэгсдийн асуудлаар “Хөгшин европын толгойны өвчин” гэх нийтлэл нийтлэгджээ.

 

 

Газар дундын тэнгисийг гаталж явсан завь осолдож, Сирийн 15 иргэн амиа алджээ. Энэхүү осол энэ сарын 2-ны 22.00 цагийн орчимд болжээ. Бүх зорчигч амиа алдсан бөгөөд аврагчдыг ослын газар ирэх үед тус завинд зорчиж явсан хоёр настай Алан Курди хүү сураггүй алга болсон юм. Аврагчид 24 цаг ослын бүс нутагт эрэн хайх ажиллагаа явуулсан ч Алан хүүгийн сургийг гаргаж чадаагүй билээ.

 

Ослоос хоёр хоногийн дараа хүүгийн цогцсыг Туркийн Бодрум хотын эргийн ойролцоогоос олсон. Хүү эрэг дээр доош харан яг л унтаж буй мэтээр амьсгал хураажээ. Хүүгийн зургийг “Доген” агентлагийн гэрэл зурагчин авч “Эрэг мөргөсөн хүн төрөлхтөн” гэх гарчигтайгаар твиттертээ байршуулсан. Энэхүү зураг интернэт ертөнцөд түймэр мэт хүчээ авч, амиа эрсдэлд оруулж хөгшин Европыг чиглэн ирж буй дүрвэгсдэд амьдрах итгэл хайрлахыг шаардсан билээ.

 

Алан хүү амиа алдсан ч олон зуун дүрвэгсэд орон гэртэй боллоо” хэмээн НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан мэргэжилтэн хэлжээ. Учир нь Алан хүүгийн үхэл Европын орнуудын удирдлагуудад цочироо өгсөн бөгөөд тэдний зүрх төмрөөр бус махаар бүтээгдсэн гэдгийг ойлгуулсан үйл явдал болов. Алан хүүгийн сууж явсан завь Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн хяналтад ороод буй Сирийн Кобане хотоос Грекийг чиглэн хөвж явжээ. Сирийн олон сая иргэн төрөлх эх орноо орхин гарч, харийн нутагт цагаачлахаар хилийн дээс алхсан ч нэг бол хатуу чанга хамгаалалттай хил дээр тэвчээртэй хүлээх эвсэл хэт даврагчдын гарт амиа алдахаас өөр сонголтгүй болжээ.

 

Сайхан амьдрал руу тэмүүлэн хөгшин Европыг зорин ирж буй дүрвэгсдэд хориг тавиад буй Герман, Унгар, Австрийн удирдлагууд Алан хүүгийн үнэ цэнэтэй үхлийн дараа дүрвэгсдэд орогнол олгохоор шийдэж, хил дээр гацаад буй олон мянган дүрвэгсдэд илч дулаанаа мэдрүүлсэн юм.

 

Герман, Их Британи, Австри хамгийн багадаа 200 мянган дүрвэгчид орогнол олгохоо зарлав. Германы Канцлер Ангила Меркел ойролцоогоор 80 мянган дүрвэгчийг хүлээн авч, аюулгүй газар байршуулахаа мэдэгдэв. Тэрбээр “Эрэг дээр доош харан хэвтэж буй тэр хүүг хараад би уйлсан. Яагаад, юуны төлөө бурхан тэр хүүг аваад явав. Би Алан хүүгийн төлөө дүрвэгсдэд тавьсан хоригоо эргэн харахаар боллоо” гэж хэлжээ.

 

Энэ оны арванхоёрдугаар сар гэхэд Герман 80 мянган дүрвэгч хүлээн авна. Тус улс өчигдөр 7400 дүрвэгчийг хүлээн авчээ. Австри улс орогнол хүссэн 20 мянган хүний 12 мянгад нь нааштай хариу өгч, өчигдөр хилийн дээс алхуулжээ. Гэхдээ Австрид нэвтэрсэн дүрвэгсдийн 80-аас дээш хувь нь Германд очих зорилготой байгаа юм.

 

Унгар улс 5500 дүрвэгчийг хүлээн авсан тухай тус улсын Ерөнхий сайд Виктор Орбан сэтгүүлчдэд мэдэгдлээ. Тэрбээр “Биднийг зорин ирсэн дүрвэгсдэд дахин боломж олгож буйдаа баяртай байна” гэсэн бол Их Британи дүрвэгсдийн эсрэг тавиад бус хоригоо сулруулж, дүрвэгсдийг хүлээн авахаа мэдэгдэв.  Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон “1500 дүрвэгч хүлээн авна” гэж хэлжээ.

 

Францын “Charlie Hebdo” шог сэтгүүлийн редакцид болсон халдлагыг “Аль Кайди” бүлэглэл захиалсанаа хүлээн зөвшөөрсөн. Энэхүү халдлагаар 12 хүн амиа алдсан юм. Сэтгүүлийн редакцид болсон халдлагын дараа Францад дараалласан долоон халдлага болж, олон хүн гэмт этгээдийн золиос болсон. Эдгээр халдлагын цаана исламын шашинтнууд байгааг тогтоосон юм.

 

Алан хүүгийн үхэл францчуудад хүнд цохилт болсон ч улсынхаа аюулгүй байдлын үүднээс тус улсын удирдлагууд дүрвэгсдийг хүлээн авахгүй гэдгээ илэрхийлсэн. Энэхүү саналыг олон улс хүндэтгэж буй ч Ерөнхийлөгч Франсуа Олландыг хөөрхий дүрвэгсдэд боломж олгохыг уриалжээ.

 

Эдийн засгийн уналт, дотоодын үймээн самууны улмаас Грекийн Засгийн газар ганц ч дүрвэгч хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн. Тус улсын хил дээр 7000 гаруй дүрвэгч орогнол хүсч, олон өдрийг өнгөрүүлж байна. Грекийн сайн дурынхан дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж эхэлжээ.

 

Олон улсаас муу үнэлгээ аваад буй Канадын Засгийн газар дүрвэгсдийн асуудал дээр хатуу байр сууриа хадгалж байна. Гэхдээ тус улсын Ерөнхий сайд Стивен Харпер, харамсалтайгаар амиа алдсан Алан Курди хүүгийн аав Абдулла Курдид орогнол олгож, илүү баталгаатай амьдрал бэлэглэхээ амласан ч татгалзсан хариу авсан. Курдигийн гэр бүл өнгөрсөн оноос хойш Канадын удирдлагуудаас орогнол олгохыг хүссэн ч үргэлж татгалзсан хариу авдаг байжээ. Курдигийн төрсөн эгч Канадад амьдардаг юм. Алан хүүгийн үхлийн дараа интернэт хэрэглэгчид “Канадын удирдлагууд хүүг алчихлаа” хэмээн буруутгах болсон. Эхнэр, хоёр хүүгээ алдсан Курди “Бүх зүйл үгүй болсны дараа орогнол олгохыг зөвшөөрлөө. Ямар ч утга алга. Надад ирээдүй байхгүй” гэж хэлжээ.

 

 

Алан хүүгийн буянаар хамгийн багадаа 100 мянган дүрвэгчийн нүүрэнд дахин инээмсэглэл тодорлоо. “Биднийг хүлээн авахаар боллоо” гэх үг дүрвэгсэд цугларсан газраас сонсогдож эхэллээ” хэмээн “AFP” агентлагийн сэтгүүлч өөрийн блогтоо бичжээ. Герман, Унгар, Австри, Их Британийн удирдлагууд дүрвэгсдийг хүлээн авахаа мэдэгдсэн ч тэдний харцанд айдас харагдана.

 

Британийн хэвлэлүүд “Хэт даврагчид дүрвэгчийн дүрд хувирч байна” гэх мэдээллийг иргэдэд хүргэж, айдас дээр айдас нэмж байна. Олон улсыг хоёр хуваагаад буй тус мэдээлэл баттай болохыг гэрчүүд баталж байгаа юм.

 

Хэт даврагч бүлэглэлийн 4000 дайчин дүрвэгсдийн дунд орж, жинхэнэ төрхөө нууж Европт нэвтэрч, халдахаар төлөвлөж буйг гэрчүүд сануулсаар. Канцлер хүртэл энэхүү асуудалд сэтгэл нь зовниж буйгаа нуугаагүй бөгөөд “Бидний цагаан сэтгэл рүү ус цацахгүй гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
munhnar eej
2015-09-09
Зочин:
ur huuhdiinhee telee Germand bayarlaj baigaa humuusiin nuur tsaraig sain har,ted alan hyadagch baina gej uu???
2015-09-09
Зочин:
eder tutam hun shaltgaantai ,shaltgaangui uhej baidag,getel heseg hun huwi zayani erheer uheh ederee hurtel amidrahaar zutgej baina shdee,yagaad bolohgui gej,oron nutagt ni haldlaga hiine geed haa hamaagui bid hurtel bitgii oruul geh meteer yarij bolno gej uu? yamar ch hun ur huuhdiinhee telee yawdag,uuniig hen ch buruutgah ysgui,tiimees hilee neeh heregtei jiriin irgeded
2015-09-09
France:
Yg vneniig helhed bi franced bdg mash olon allaga end bolj baisaan Vnen zvil gevel france uls ali hediine arab enethed hytad geed tsagaachuudaar dvvrsen end ireed gaduur franceiig vzie gevel Arab d baigaa ym shigl baidag bvhel bvten beejin shig hytad gudamjtai mon niguruudiin gudamj geedl end yg france geh hvn baidaggvi hodoo hesgeereel baidag baih iim ayultai gazar dahiad dorvogchid orood irvel France gedeg oron vgvi bolno svvliin haldlaga metrond bolson vnheer aimshigtai ym bolson bi metrond baigaagvich ih oirhon hajuuhandn baisan tiim aimshigtai zvil dahij gargahgvi gej bodjol Francois Hollande dvrvegchdiig ulsdaa oruulhiig zovsjooroogvi baiha
2015-09-09
Mongoloos Серби:
Mongoloos Серби -eer damjij Ungaraar damjij orj ireh hun baina. Серби -ruu manaihan Visagui Ungariin hil odoogoor hamgaalaltaa diilehgui baina. Ene Comment deer hariu uldeene uu?
2015-09-08
Зочин:
uuduu shidsen chuluu tolgo deer n buuj bndaa
2015-09-08
Зочин:
hoorhii baruun ingeed musilmanii ulsuudiin holboo bolloo doo.. amerikuud dain hiij ger oroniig busanuulaad baruunhan gertee oruulaad daraa ni oorsdoo eh oronsoo hoogdoj dvrbej zailah yum bnaa..
2015-09-08
Зочин:
Duree.hulilgasan.aluurchid orj irvel yanada aimar ym
2015-09-08
Зочин:
Baruunihan hugiin ym be genug oruulahgui gesen zuv.sh dee
2015-09-08
irgen:
Frants.angli.kanad.ymar.hugiin.ym.be.gej.helhed.hetsuu.l.ym.neg.talaaasa.oruulahgui.gedeg.ni.zuv.sh.dee....uursdiin.orniihoo.irgediig.taivan.amgalan,bailgah.tal.deer.anhaarah.heregtei.sh.dee.orj.irj.baigaa.humuus.dund.nl.ter.hetdavragsad.orj.ireed.horlon.suitgeh.ajilgaagaa.yavuulbal.yana.slovek.islam.shashintan.avahgui.ted.gerte.bgaa.ym.shig.amidarch.chadahgui.gej.unen.helsen.bainlee.unen.ed.nar.nar.zavaan.humuus.deerees.shunjingee.untahgui.huuhduudee.daguulaad.gudamjaar,changa,changa.yariad.yavaad.baidag.sonin.humuus
2015-09-08
ard:
Тун удахгүй нөхцөл байдал тун муугаар эргэнэ юуны өмнө баруунд нэвтэрсэн Лалын хэт даврагчид дэлбэлж буудаж хордуулж эхлэхэд тэнд байгаа бүх цагаачдыг буруутгаж хөөн гаргахад хөөрхий үлбэгэр монголчууд ч хэлмэгдэж Герман Францаас туугдана да
2015-09-08
Зочин:
Европ ингээд хогийн тантан болжээ
2015-09-08
Зочин:
Дайныг өдөөн явуулж байгаа Америк бүгдийг нь шингээх хэрэгтэй.
2015-09-08
uiliin ur:
europe arab afrikiig olon 100 jil zolmosoiihoo hatiug hurteh tsag bolosoon
2015-09-08
зочин:
Манайх руу ирсэн бол бас оруулахгүй байсан
2015-09-08
мягмар:
Сайн шалгаж бүртгээд,ам тангарга аваад оруул.Хэдэн жилийн дараа ална дэлбэлнэ гээд унах лалын шашинтангуудад итгэх хэрэггүй.
2015-09-08
иргэн:
Ангил Франц Канад улсууд ямар хөгийн юм бэ. Баруунийханд хүн чанар хэдэн зууны өмнө алга болждээ
2015-09-08