Афганистан цэргийг цаазалжээ
2015-09-08

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл цаазын ял гүйцэтгэж буй 10 минутын видео бичлэгээ өөрийн твиттер хуудастаа байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид өөрсдийнх нь эсрэг тулалдсан Афганистан улсын армийн цэргийг цаазалж, тус улсын удирдлагуудад сануулга өгчээ. Амиа алдсан цэргийг Афганистаны иргэн мөн болохыг тус улсын төрийн мэдлийн “Khaama Press (KP)” агентлаг баталсан байна. Цэрэг өнгөрсөн сарын дундуур барьцаалагджээ.

 

Цаазын ял гүйцэтгэсэн этгээдийг Британи улсын иргэншилтэй Абу Хуссай гэгч хэмээн Британийн тагнуулын байгууллагаас мэдээлжээ. Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш сураггүй алга болсон байна. Абу цаазын ял гүйцэтгэх үедээ англиар ярьсан учир түүнийг Британийн иргэн хэмээн таамаглаж буй юм.

 

Энэхүү дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсний дараа Афганистаны удирдлагууд хэт даврагчдын гарт амиа алдсан цэргийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ. Афганистан тус бүлэглэлээс гадна “Хамас”, “Аль Кайди” бүлэглэлтэй тэмцэж, газар нутгаа хамгаалж байгаа билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
teegi:
Muuhai.aluurchin.huuruudiig.tenger.nirgeesei
2015-09-08