Армийнхан эхэлж Минскийн гэрээг зөрчсөн
2015-09-08

Украины зүүн хязгаар буюу сөргөлдөөний бүсэд “Нормандын дөрвөл”-ийн байгуулсан “Минск 2” гэрээ хүчин төгөлдөр байхаа больсон хэмээн Бүгд Найрамдах Луганск, Донецк улсын удирдлагууд хамтарсан мэдэгдлийнхээ үеэр дурьсан тухай “TASS” агентлаг мэдээллээ.

 

Донецкийн тэргүүн Александ Захарченко “Украины армийн цэргүүд эхэлж салан тусгаарлагчид болон иргэд рүү эхэлж гал нээсэн. Энэ сарын 1-5-ны өдрүүдэд армийнхан 120-оос дээш удаа гал нээж, “Минск”-ийн гэрээг зөрчсөн” гэсэн бол Луганскийн тэргүүн Игорь Плотницкий “Армийнхан эхэлж гэрээгээ зөрчиж, гал нээсэн. Зүүн хязгаарт олон хүн амиа алдсан. Олон иргэн тэнэсэн суманд оногдож, гэмтсэн. Порошенко хүчээр зүүн хязгаарыг чөлөөлөхийг санаархаж байна. Бид “Минск”-ийн гэрээг хүндэтгэж, галт зэвсгээсээ татгалзаж, хүнд машин механизмаа хотын төвөөс холдуулсан” гэж хэлжээ.

 

Хамтарсан мэдэгдлийн дараа Евро комиссын тэргүүн Жан-Клод Юнкер “Салан тусгаарлагчид эхэлж гал зогсоох гэрээг зөрчсөн” хэмээн мэдэгдсэн байна.

 

Өнгөрсөн хоёрдугаар сард “Нормандын дөрвөл”-ийн байгуулсан “Минск 2” гэрээ зүүн хязгаарт хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш Донецкт 89 хүн, Луганскт 23 хүн амиа алдсан хэмээн НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Барууныхан их олон юмны хажуугаар нүдээ аньж өнгөрөөд дараад нь эсрэгээр нь тайлбарладаг болчихжээ. Баруунд дэлхий буруу тийшээ эргээд байгаа юм болов уу.
2015-09-10
JAN CLOUD YUNKER N HARJ BAISAN YUM BAIHDAA HEN EH:
ENE BARUUNIIHAN DAIN HIIH GEED SOLIORTSON BN YANADA
2015-09-09