Туялзуур сэлмийн ААШТ үргэлжилж байна
2015-09-08

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Туялзуур сэлмийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах "Ulaanbaatar 2015" тэмцээн анх удаа манай улсад зохион байгуулагдаж байна.

 

Энэ сарын 7-12-ны хүртэл Буянт-Ухаа спортын ордонд үргэлжлэх энэхүү тэмцээнд 35 улсын, 210 тамирчин, 12 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм. Монгол улсаас анх удаа бүтэн баг буюу туялзуур сэлмийн 3 төрөл болох epee, foil, sabre төрөлд 15 тамирчин, 4 дасгалжуулагчийн хамт оролцож байна.

 

Мөн тэмцээний үеэр Улаанбаатар хотноо Азийн туялзуур сэлмийн холбооны 2015 оны Ерөнхий Ассемблей болж, Азийн 35 улсын туялзуур сэлмийн холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга болон хүндэт зочид оролцов.

 

"Ulaanbaatar 2015" туялзуур сэлмийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг сонирхсон хэн бүхэн үнэ төлбөргүй үзэх боломжтой. Тэмцээний өдрүүд УДЭТ-аас “Буянт-Ухаа” спорт цогцолбор чиглэлд өглөөний 09:00 цагаас эхлэн цаг тутам үнэ төлбөргүй  автобус үйлчилж байгаа аж.

 

 

 

 

 

 

 

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин