Ховдын эмнэлгийг академич Н.Баасанжавын нэрэмжит болгожээ
2015-09-08

Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийг Хөдөлмөрийн баатар, Ардын эмч,гавьяат эмч Шинжлэх ухааны доктор профессор, Ази тивийн шилдэг мэс засалч, академич Н.Баасанжавын нэрэмжит болгожээ. 

 

Уг шийдвэрийг Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойг тохиолдуулан Ховд аймгийн ИТХ-аас гаргасан байна. 

 

Мөн тус бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нар,баруун бүсийн эрүүл мэндийн салбарын ажилтнууд нэгдэж, уулзалт хийлээ.


Уулзалтаар Ховдын эмнэлэг эхийн эндэгдэл гаргахгүй байх, хүн ардын эрүүл энхийн үйлсэд мэргэжил ур чадваараа дайчлах, суралцах, шинэ тоног төхөөрөмжтэй ажилаж сурах, хөрөнгө оруулалт татах зэрэг олон асуудлыг хөндөж харилцан зөвлөлдсөн байна.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Баасанжав эмч үхчихсэн юм уу
2020-02-03