Шударга ёс эвсэл Өршөөлийн хуулиар завсарлага авлаа
2015-09-08

Гэрэл зургийг MPA.MN

 

УИХ ын Хууль зүйн байнгын хороогоор Өршөөлийн хуулийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр Шударга ёс эвслийн зүгээс  Өршөөлийн хуулийн хоригт гол  шалтгаан болоод байгаа авилга албан тушаалтай холбоотой 350  тэрбумын хэрэгт холбогдоод байгаа 100 гаруй хүний нэрсийг ил гаргахыг шаардаж, хуулийн хүрээнд ажлын таван өдөр уг хуулиар завсарлага авлаа.

 

Үүнтэй холбоотойгоор Байнгын хорооны гишүүд Өршөөлийн хуулинд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авснаар ард түмний хүлээлтийг үнэгүйдүүлэх нь хэмээн үзэж  байна.

 

Хуулийн талаар санал хэлэх үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Өршөөлийн хуулийг хэлэлцэхгүй удааж шоронд байгаа хүмүүсээр барьцаалж болохгүй. 

 

УИХ-ын гишүүн Н.Батбаяр Өршөөлийн хуулийн хэлэлцүүлгийг нээлттэй хэлэлцье.

 

Тэгж байж хэний эрх ашиг зөрчигдөөд байгааг нийгэмд ил  болгоё гэлээ. Гэсэн ч хуулинд зааснаар Өршөөлийн хуулийг чуулганаар нээлттэй хэлэлцэх боломжгүй гэдгийг байнгын хорооны дарга Д.Ганбат хэллээ. 

 

Ингээд Шударга ёс эвсэл завсарлага  авсан тул Өршөөлийн хуулийг хэлэлцэх асуудлыг тав хоног хойшлуулснаар Хууль зүйн байнгын хуралдаан завсарлалаа. Мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэнэ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин