Дээд шүүх хуульд өөрчлөлт оруулах саналаа уламжлав
2015-09-08

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг УИХ-ын дарга З.Энхболдод Захиргааны хариуцлагын тухай хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн зарим зүйл заалтад өөрчлөлт оруулж, хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох тухай саналаа энэ сарын 7-ны өдөр албан бичгээр хүргүүлжээ.

 

Тухайлбал, 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх хэсэгт цагдаагийн байгууллага нь “Замын хөдөлгөөний дүрэм, энэ хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэдэд хуульд заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулах” эрхтэй байхаар хуульчилсан нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Энэ хуульд заасан баривчлах шийтгэлийг шүүгч ногдуулна” гэсэн заалттай зөрчилдөж, шүүгч баривчлах шийтгэл ногдуулж болох эсэх нь маргаантай байна. Иймээс Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “энэ хуульд” гэснийг “хуульд” гэж өөрчлөх шаардлагатай байна гэсэн саналыг уламжилсан байна. 

 

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт  торгох, баривчлах хоёр өөр үндсэн шийтгэлийг нэг зөрчилд давхардуулан оногдуулахаар хуульчилсан нь тухайн зөрчилд зөвхөн нэг удаа захиргааны шийтгэл оногдуулах зарчмыг зөрчсөн байна. Иймээс “торгож” гэснийг “торгох,” гэж өөрчлөх шаардлагатай талаар дээрх албан бичигт тусгажээ гэж Дээд шүүхээс мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
pepsi hortoi gej batlagdsan zuil baihgui
2015-09-08
Зочин:
no toi
2015-09-08
Зочин:
ooroor helbel buruu huniig gemees multrah tsoorhoi
2015-09-08