Нетс Дантэй Жонстой гэрээ байгуулав
2015-09-08

Брүүклин Нетс баг чөлөөт агент ахмад хамгаалагч Дантэй Жонстой гэрээ байгуулсан болохыг Yahoo Sports-н шинжээч Адриан Уожнаровски мэдээллээ. Гэхдээ гэрээ баталгаат гэрээ биш бөгөөд улирал эхлэхээс өмнө дахин чөлөөт агент болж магадгүй.

 

Жонсоос гадна 17 тоглогч Нетсд харъяалагдаж байна. Тэдний 12-ийнх нь гэрээ баталгаатай бол, гэрээ нь баталгаагүй зургаан тоглогч 3 орон тооны төлөө юу чаддагаа бэлтгэлийн бааз дээр харуулах ёстой.

 

Күйнси Миллер, Уилли Рээд, Доналд Слоан, Маркел Браун, Райн Боатрайт, Дантэй Жонс нарын гэрээ баталгаат биш. Хэдийгээр Брүүклиний бүрэлдэхүүн сайн биш боловч, дорнод бүс өөрөө сул учраас тэдэнд плейоффт шалгарах боломж өрнөдийн багуудтай харьцуулахад их.

 

Тиймээс плейоффт тус болох, туршлагатай нэгнийг хайж байгаа гэхэд болно.

 

Дантэй Жонс нь олон жилийн туршлагатайгаас гадна, багийн сайн хамтрагч, зөвлөгч байж чадна гэдэг нь Клипперст байх хугацаанд нь харагдсан билээ.

 

 

эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
zochin:
saihan tohdog bsan daa
2015-09-08