Хүүхдийн наадамд оролцогчдын зардлыг орон нутаг хариуцна
2015-09-08

“Монголын хүүхдийн спортын V их наадам”-ын нээлт энэ сарын 12-нд болно. Энэхүү тэмцээнд нийслэл, аймаг, сум, дүүргээс шалгарсан 2500 гаруй өсвөрийн тамирчид, дасгалжуулагчид оролцож байгаа юм.

 

Наадамд оролцох баг тамирчдад аймгийн удирлагууд болон зохион байгуулах хорооны гишүүд санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Тодруулбал, Дархан-Уул аймгийн удирдлагууд Хүүхдийн их наадамд онцгой анхаарал хандуулж буй. Тус аймгаас спортын 14 төрөлд 136 тамирчин 17 дасгалжуулагч оролцохоор эрхээ авсан аж.  Улаанбаатар хотод болох нэгдсэн нээлтийн ажиллагаанд Дархан-Уул аймгийн тугийг хөнгөн атлетикийн тамирчин спортын мастер Д.Шинэбаяр барьж жагсахаар болсон байна.

 

Гэтэл зарим аймгууд энэхүү их наадамд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа аж. Тухайлбал Баянхонгор аймгийн хөл бөмбөгийн баг тамирчид их наадамд оролцох эрхээ авсан боловч, тухайн аймгийн удирдлагууд нь санхүүгийн дэмжлэг үзүүлээгүйн улмаас өчигдөр эхэлсэн тэмцээндээ оролцож чадаагүй юм байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Өнөбаатар Б.:
Аймгийн дарга нар аа.Манай чөлөөт бөхийн хүүхдүүд улсын аваргаас олон медаль авсан ,хүүхдийн наадмаар сайн барилдах найдвар байна . Та нар ирээдүйгээ бодсонгүй, нэр нь гарахлээр алдрыг нь битгий хуваалцаарай  дарга нар аа. Бид чадна.
2015-09-10