Жолооны дадлагын талбайтай болжээ
2015-09-08

Сурагчдад зориулсан жолооны дадлагын талбайтай боллоо.  Тодруулбал, Орхон аймгийн  “Орхон” цогцолбор сургуулийн гадна талбайд барьжээ. Уг жолооны дадлагын талбайн нээлт энэ сарын 12-нд болох юм байна.

 

Жолооны дадлагын талбай нь дөрвөн замын уулзвар, автобусын буудал, замын тэмдэг, тэмдэглэлээ гээд автозамын хөдөлгөөнд шаардагдах бүхий л зүйлсийг байршуулжээ.

 

Ингэснээр сурагчдад замын хөдөлгөөний дүрмийг танилцуулах, дадлага хийлгэх зорилготой аж.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин