Ерөнхийлөгчийн хоригийг ирэх мягмар гаригт хэлэлцэнэ
2015-09-08

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 6 сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ. Шадар сайдаар Ц.Оюунбаатар, Сангийн сайдаар Б.Болор, БОНХАЖ-ын сайдаар Н.Батцэрэг, БХБ-ын сайдаар З.Баянсэлэнгэ, ЗТ-ийн сайдаар М.Зоригт, Хөдөлмөрийн сайдаар Г.Баярсайхан  нарыг тус тус хэлэлцэн томилов.

 

 

Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх үед “Шударга ёс” эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авсан. Уг завсарлагын хугацаа ирэх мягмар гаригт дуусах юм байна. Тиймээс чуулганы хуралдаан ирэх мягмар гаригт Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр боллоо.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин