600 охин хорджээ
2015-09-09

 

Афганистаны нийслэл Кабул хотноо байрлах “Херат” гэх охидын сургуулийн 300 гаруй сурагч охин өнгөрсөн амралтын өдөр зэрэг хордож, эмнэлэгт хүргэгдсэн билээ. “Охид бөөлжих, суулгах, арьсаар нь юм туурах зэрэг адилхан шинж тэмдэгтэй байгаа” хэмээн “Херат” сургуулийн эмч Мухаммед Рафик Шерзай мэдэгдсэн. Тэрбээр "Хордсон охид эмнэлэгт хүргэгдэн ирж байна. Эмнэлэгийн ор хүрэлцэхгүй байна” гэж хэлжээ.

 

Мөрдлөгийн явцад охидыг хорт хийгээр хордуулсан болохыг тогтоосон юм. Тус сургуулийн 140 охин, зэргэлдээ орших хоёр сургуулийн 198 охин хордож, эмнэлэгт хүргэгдсэн байна.

 

Тэгвэл дээрх охидоос гадна 600 охин хордож, эмнэлэгт хүргэгдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус агентлагийн мэдээлснээр “Эмнэлэгт хүргэгдсэн охидын биеэр юм туурсан” гэжээ. Цагдаагийнхан энэхүү хэргийг шалгаж байгаа бөгөөд охидыг хордуулсан хийг тодруулахаар ажиллаж байна.

 

Энэхүү хэргийн ард “Талибан” бүлэглэл байгаа хэмээн Ерөнхийлөгч Ашраф Гани мэдээлсэн. Мөрдлөгийн явцад энэхүү хэрэгтэй хэт даврагчид холбоотой болохыг тогтоожээ.

 

Хэт даврагчид хэдэн сарын өмнө Пакистаны Пешавар мужид байрлах цэргийн албан хаагчдын хүүхдүүдийн суралцдаг сургуулийг барьцаалж, 140 хүүхдийн аминд хүрсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин