Эрүүл мэндийн үзлэг үнэ төлбөргүй хийнэ
2015-09-09

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Монос” групптэй хамтран “Зонхилон тохиолдох халдварын бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг иргэдэд сурталчлах” өдөрлөгийг өнөөдөр 10:00 цагт зохион байгуулна.

 

Өдөрлөгөөр НЭМГ-Дүүргийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран иргэдэд чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний урьдчилан сэргийлэх үзлэг хийх юм байна.

 

Мөн амны хөндийн эрүүл ахуй, сувилахуйн тусламж үйлчилгээ, хүнсний аюулгүй байдал, эрүүл хүнс зохистой хооллолтын талаарх зөвлөгөө зэрэг эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийн талаарх хичээлүүд зааж, зөвлөгөөг үнэ төлбөргүй хийнэ.

 

Б.Бэхи

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Daralt vzne l biz abgai nar vzchixdeg yum
2015-09-09