СХД-т хууль сурталчилна
2015-09-09

“Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ”-г энэ сарын 7-оос эхлэн нийслэлийн дүүргүүдэд зохион байгуулж байгаа билээ. 

 

Баянзүрх, Баянгол дүүргүүдэд амжилттай зохион байгуулагдсан тус арга хэмжээ өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт буюу Соёмбо кино театрын урд талбайд үргэлжилнэ.

 

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагууд эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийг иргэд олон нийтэд  мэдээллэн, сурталчлах,  үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлэх, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, санал хүсэлтийг хүлээн аван шийдвэрлэж байгаа юм.

 

“Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ”  11:00-16:00 цагт үргэлжилнэ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин