Францыг басаж болохгүй
2015-09-09

Францын Ерөнхийлөгч Иракийн хэт даврагчдад агаараас цохилт өгөхөө мэдэгдлээ. Британийн “www.rt.com” сайтад энэ тухай мэдээлжээ.

 

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг Франц улс нэгдлээ. Тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд өчигдөр үндэсний телевизээрээ дамжуулан олон улсад ийнхүү мэдэгдсэн байна. Тэрбээр мөн Батлан хамгаалах яамны удирдлагуудад хэт даврагчдад цохилт өгөхөд бэлтгэхийг тушаажээ.

 

Хэт даврагчид ийнхүү басаж болохгүй дайсантайгаа нүүр тулахаар боллоо. Тэд Олландыг басаж болохгүй. Учир нь Олландад илүү их хүч бий” хэмээн “CNN” агентлаг мэдээлсэн байна. “Хэт даврагчид энэ оны төгсгөлд бууж өгөх нь тодорхойгүй байгаа ч тэдний хүч сулрахад Франц голлох үүргийг гүйцэтгэх болно” хэмээн Олланд мэдэгдлийнхээ үеэр дурьджээ.

 

Олланд “Олон улс хамтын хүчээр хэт даврагчдыг буулган авах учиртай. Бид эв нэгдэлтэй байх ёстой. Мэдээж хэрэг хэт даврагчдад цохилт өгч буй орнуудтай тохиролцоонд хүрч, цохилт өгөх болно. Би Францыг төлөөлөн дээрх шийдвэрийг гаргасан ч олон сая гэмгүй иргэдийг хамгаалахын тулд шийдвэртэй алхам хийлээ” гэсэн байна.

 

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын нийслэл Москва хотноо Сирийн хямралын асуудлаар Ойрхи Дорнодын удирдлагууд чуулсан билээ. Тус уулзалтын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадыг хамгаалахын тулд цэрэг хөдөлгөх болсноо мэдэгдсэн.

 

Орос, Ассадыг дэмжих цэргийн тусламж, техник төхөөрөмжөө нэмэгдүүлж буйд Олланд санаа зовниж буйгаа нуугаагүй бөгөөд “Мэдээж хэрэг хэт даврагчид энэ бүхнийг хараад зүгээр суухгүй. Тэд уураа энгийн иргэдэд гаргах эрсдэлтэй” гэж хэлжээ. Барууны хэвлэлүүд “Орос цэргүүд Ассадыг хамгаалахаас гадна Сирийг чөлөөлөх дайнд оролцож буй” хэмээн мэдээллэх болсон. Орос энэ асуудалтай холбоотой ганц ч мэдэгдэл хийгээгүй байна.

 

Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш АНУ тэргүүтэй дэлхийн 11 орон хэт даврагчдад агаараас цохилт өгсөн. Холбоотон орнууд хэт даврагчдын гол хуаран болон тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдадиг устгасан хэмээн Пентагон мэдэгдсэн. Гэхдээ энэхүү мэдэгдлийг хэт даврагчид үгүйсгэж байна. АНУ-ын цэргүүд Багдадиг Мосул хотноо орогнож байхад устгасан гэжээ.

 

Тагнуулын мэдээллээс харахад “Халифын вант улс” бүлэглэл 100 мянган дайчинтай.  Дайчдын ихэнхийг нь өсвөр насны хөвгүүд эзэлдэг. Мөн Иракийн зүүн хойд хэсэг, Сирийн долоон хотод хяналтаа тогтоосон. Ойролцоогоор 15 мянган хүний аминд хүрсэн” гэсэн байна.

 

Сири ийнхүү хэт даврагчдад эзлэгдсэн нь иргэний дайнтай шууд холбоотой. 2011 оны дөрөвдүгээр сард Дамаск хотноо 100 мянган хүн Ерөнхийлөгчөө огцрохыг шаардсан билээ. Засгийн газар жагсаалыг хүчээр тарааж, их баривчилгаа эхлүүлсний уршгаар тус улсад иргэний дайн дэгдсэн. Иргэний дайны улмаас 250 мянган иргэн амиа алдаж, 4 сая иргэн эх орноосоо дүрвэжээ. Мөн Ассад өнгөрсөн долоодугаар сард “ВВС” агентлагт “Сирийн арми цус сэлбэх дайчингүй болсон” гэж мэдэгдсэн билээ.

 

 

Мөн хэт даврагчид Ливийн хил орчимд хяналтаа тогтоосон. Тэд Иракийн хөрш орнуудад халдлага үйлдэж, хүчирхийллийн аргаар засгийн эрхийг авахаар оролдож байна. Тус бүлэглэл Ойрхи Дорнод гэлтгүй Африкт хяналтаа тогтоохын тулд “Боко Харам” бүлэглэлтэй нэгдэж, хамтарсан сургуулилт хийж эхэлжээ. Үнэн хэрэгтээ хэт даврагчид Европт хяналтаа тогтоохыг хүсдэг. “Тэдний эцсийн зогсоол Европ” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэж байсан удаатай.

 

Обама хэт даврагчдад өгч буй цохилтоо энэ оны хүртэл үргэлжлүүлэхээ мэдэгдэж Герман, Франц, Турк улсаас дэмжлэг хүссэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
gomo monhoo:
nogoo suuliin 3 jil mongoliin internet ertontsoor od bolood baigaa gomo monhoo gegchiin tuhai bichleg youtube deer mongoliin ijil huistnii holboo nereer tavigdjee
2015-09-09
жир:
энэ европ руу чиглэж буй цагаачдын асуудал ч нутагт нь өдөөсөн дайнтай холбоотой. Том гүрнүүд бас аятайхан энх тайванч, бусдад хүндэтгэлтэй баймаар юм. Сирь ямар улс байлаа, өнөөдөр ямар байна? Башир ал Ассад жоомтой гээд гэрээ шатаах уу? танайд жоом гүйгээд байна гээд бөмбөгдөөд байх шиг санагддын.
2015-09-09
Зочин:
Бакар аль багдади гэдэг нөхөр чинь уул нь Ирак үндэстэн номын сангаас гардаггүй номч эрдэмтэн залуу байсан . Саддамын дайны үеэр дайныг эсэргүүцсэний улмаас баривчлагдаж АНУ-д ГУАНТАНАМО шоронд жил гаруй хоригдоод суллагджээ. Тэнд байх хугацаандаа эх орон нэгтнүүдээ ,шашин нэгтнүүдээ яаж тарчилгаж буйг нүдээр харсан хэрэг. Тэгээд энэ бүхнийг зэвсэгт тэмцлээр л устгахаас өөр замгүйг мэдсэн учраас нутагтаа ирэнгүүт ард олноо шашин нэгтнээ тэмцэлд уриалан дуудсан хэрэг. Удирдагч гараад ирэнгүүт дэлхийн өнцөг бүрээс түүн дотор АНУ, Япон, Европ, ОХУ, Австрали мөн мэдээж лалын улсуудаас дор нь дэмжигчид очиж зэвсэг барин итгэл үнэмшлийнхээ төлөө тулалдаж байна. Бидэнд ирж байгаа мэдээлэл CNN, BBC угшилтай байдаг учраас тэдний тухай дан хар мэдээлэл алуурчид, террористууд, хүний наймаачид, байдаг. Яагаад тэнцвэртэй мэдээлэл өгдөггүй юм . Хэрэлдэж байгаа хоёр хүний маргааныг таслахад ч хоёулангийнх нь үгийг сонсдог доо. Соц үед хэвлэл мэдээлээр АНУ шиг л муу юм байдаггүй байж билээ.
2015-09-09
Зочин:
хорхой биедээ хүрэхээр ядаж агшдаг, дахин оролдвол хатгадаг гэдэг. АНУ ,Европ ч арабын орнуудыг ч өөрсдийн гэсэн бодлоготой байх гэснийх нь төлөө залхааж ард түмэн ,төр улсыг нь үймүүлсэн дээ.Түүнийхээ горыг эдэлж одоо ч террорын аюул бодитой боллоо доо
2015-09-09