Засаг бүрдэж, хориг “түгжигдэв”
2015-09-09

Ээлжит бус чуулган эхний асуудлаа шийдвэрлэж, Засгийн газрын 6 гишүүнийг томилон, танхимыг бүрэн болгов. Шинээр томилогдсон Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ, Зам, тээврийн сайд М.Зоригт, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нараас салбартаа шинэ бодлого хэрэгжүүлж, шинэ дэвшил гаргана гэж найдаад, итгэл тавих сэтгэлзүй нийгэмд алга. Салбартаа очоод албан хаагчдыг бужигнуулж, ажлыг нь самарчихгүйхэн хуулиа мөрдөж ажиллаасай гэж л харцгааж байна. Томилогдсон сайд нар салбартаа мэргэжлийн, мэргэшсэн, мэдлэггүй гэх санал шүүмжлэл олны дунд яригдсаар томилогдлоо. Ямартай ч салбарынхан нь ажлаа дор бүрнээ хийгээд явна, сайд гэдэг туг, тамга барьсан улс төрийн албан тушаалтан. Тиймээс хүрз барьж, тоосго өрөөд суухгүйгээс хойш хуулийг нь чанд мөрдөх нь тэдний үүрэг. Дээрээс нь намын даргынхаа захиас даалгаврыг өвөртлөн томилогдож байгаа. Хуулийн цоорхойг ашиглан, салбарын бодлогыг доголдуулчих вий гэсэн хардлага нийгэмд байгааг шинэ сайдууд эрхбиш мэдэж байгаа байх.

 

Нэгэнтээ шинэ сайдуудаа томилсон ээлжит бус чуулган үргэлжлүүлээд Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд явах төлөвлөгөөтэй байлаа. Гэвч Засгийн газарт хамтарсан “Шударга ёс” эвслийн бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх асуудлаар тав хоногийн завсарлага авлаа. Албан тушаалаа хууль бусаар ашиглан бусдаас авлига, хээл хахууль авсан этгээдүүдийг өршөөлд хамруулахыг Ерөнхийлөгч төдийгүй нийгэм эсэргүүцэж байгаа. Тиймээс ч УИХ дахь АН, МАН-ын бүлэг, ИЗНН, бие даагчид Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг дэмжин хүлээж авахаа илэрхийлсэн. Харин “Шударга ёс” эвслийн бүлэг тэр дундаа МАХН-ын гишүүд хоригийг эсэргүүцэж байгаа. Цаашлаад МАХН-ын даргаа цээжээрээ хамгаалж, хөдөлмөрийн хүчээ өндрөөр үнэлүүлж, сайдын албан тушаалаар “шагнуулаад” байгаа З.Баянсэлэнгэ Ерөнхийлөгчийг Өршөөлийн хуульд хэсэгчлэн бус бүхэлд нь хориг тавьсан гэж үзэн, байнгын хорооны хуралдаанд Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаярыг гараа занган хашгирч суусан.

 

Ерөнхийлөгчийг хоригийг парламент хүлээж авах нь нэгэнт тодорхой болсон энэ үед ийнхүү “Шударга ёс” эвслийн бүлэг хугацаа хожин, гарц хайх үүднээс тав хоногийн завсарлага авлаа. Ер нь Өршөөлийн хуулиар МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой хэрэг өршөөгдөхгүй, уучлалд хамрагдсан хүнийг дахин өршөөдөггүй гэж Ерөнхийлөгчийн зөвлөх мэдэгдэж байсан. Нөгөө талаас “Н.Энхбаяр даргаа өршөөлгөх гэж Өршөөлийн хуулийг хамгаалаад байгаа юм биш” хэмээн гишүүн З.Баянсэлэнгэ тайлбарладаг. Тэгвэл Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хэсэгчлэн хориг тавьсныг яагаад “бүхэлд нь тавьсан” гэж түүнийг хоолойгоо чичрүүлэн чанга хашгираад байгааг олон нийт эсэргүүцэж “авлига, хээл хахуулийн хэргийг өршөөлд хамруулж, даргыгаа сулахаар тэмцэж байна” хэмээн хүлээн авч байна лээ. Энэ нь нэгэнт тодорхой. Дээрээс нь Н.Энхбаяр гэлтгүй АН, МАН-д ч энэ хэргээс мултрах, чөлөөлөгдөх журмын нөхөд байсан. Тиймээс УИХ өөрсдөдөө зориулан баталсан хуулиа эргэж харахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Хэсэг бүлэг нөхдөө хамгаалах гээд намын нэр төрийг навс унаган, ирэх жилийн сонгуулийн дараагаар хамтаараа лааз өшиглөж, ордон тойрч гороололтой биш. Журмын зарим нөхрөө хамгаалах гэж хууль гаргаад олон түмний эсэргүүцэлтэй туллаа, эдүгээ буцаахаас өөр гарцгүй.  

 

Одоо нэгэнтээ Засгийн газар бүрдэж, галт тэрэг хөдөлсөн энэ үед эвслийн сайд нарыг татах асуудал гарахгүй, Засгаас гарах хоншоор ч дутах байх. Харин Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсны дараагаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Ингэхдээ өөрчлөлтийг хэрхэн хийх, хуулийн цоорхойг хэрхэн ашиглах, зарим нэг хүнийг хэрхэн өршөөлд хавчуулах гээд Засагт хамтарсан, хамтраагүй хүчнүүд ирэх өдрүүдэд хэлэлцээрийн ширээний ард ярилцах биз.

 

Тэр дундаа “Шударга ёс” эвслийнхэн, Засгийн газарт хамтрах асуудлыг зөвшилцөх ажлын хэсгийн ахлагч, МАХН-ын дарга Н.Энхбаяр ч эрх баригчдад Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцэхэд “зөвлөгөө” өгөх талтай. Ээлжит бус чуулганыг хугацаанд Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг ирэх долоо хоногт хүртэл “түгжиж”  байгаад гарц хайцгааж эхэллээ, улстөрчид.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
албан тушаалаа ашиглаж, хээл хахууль авч байжсан гэж цагаадах ёстой юм уу ?
2015-09-10
Зочин:
албан тушаалаа ашиглаж, хээл хахууль авч байжсан гэж цагаадах ёстой юм уу ?
2015-09-10
Зочин:
Онгойж байхаах умайж байг гэж, ямар ч байсан. Сайд нарыг томилжээ.
2015-09-09
zochin:
enkhbayar uba solongos ruugaa ywya tend goyo shuu dee
2015-09-09
zochin:
ul torchid garts haigaagui shuu enkhbayar garts haaj baigaa ard tumniig busnuulah
2015-09-09
Зочин:
nogoo suuliin 3 jil mongoliin internet ertontsoor od bolood baigaa gomo monhoo gegchiin tuhai bichleg youtube deer mongoliin ijil huistnii holboo nereer tavigdjee
2015-09-09
Зочин:
Баруун гараас 1.Сувилагч. 2.Орчуулагч.3.Биеийн тамирын багш ийм 3 хуний зураг юм биздээ? Голд нь байгаа хуний найруулгаар монгол терийн ажил явагддаг гэж унэн уу? Энэ хун чинь емнед солонгосын иргэн болсон юм гэдэг гь худал юм уу??? Худлаа бол яагаад монголд амьдардаггуй юм бэ???
2015-09-09
Зочин:
наад БАЯНСЭЛЭНГЭ чинь одоо хоригыг хүлээж авнаа сайдын суудалд хайр сэтгэлээ өгөөд ЭНХБАЯРАА мартчихсан доо
2015-09-09
зочин:
Баянсэлэнгэ гишүүн ээ, та эх хүн мөн юм бол үр хүүхдүүдээ өршөөлд хамрагдахыг тэсэн ядан хүлээж байгаа эхчүүдийг бодох хэрэгтэй, нэг хүний ашиг сонирхлын төлөө бусдын хувь заяа, эрх чөлөөг хязгаарлах эрх танд байхгүй шүү, ингээд байвал дараагийн сонгуульд танай намыг дэмжих байтугай, дэмжихийг хүссэн иргэдийг хүртэл ятгаж дэмжүүлэхгүй шүү, өнөөдөр энэ нийгэмд та л хамгийн зэвүүн улс төрч болоод байна, таныг сайдаар томилсонд харамсаж байна.
2015-09-09
irgen:
ene Enkhbayriin uvchin n buren edgeegui yumshig bn, gajigtai yum yariad ulgeree yariad yavaad baihiin naana n sonsoj baigaa dagaj baigaa nuhduud n dandaa neg huduunii tag haranhui yumnuud massaaraa dagaad bh yum. ene huniig uern umnunu erunhiilugch erunhii said baihdaa mongol ulsiig yaj dampuuruulj baisniig sanadag hun tsuuhunduu 90 onoos hoishih tursun huuhduud bol yugaa ch medehgui dagaal namiraad baina yana daa yana
2015-09-09
Зочин:
нийгмийн хог шаар биш нь хэн бэ? батүүлийн хүүхэд үү?
2015-09-09
irgen:
Ingej neg xund zoriulsan xuulia xeregjuulex gej bgaa ni ilt bn shuu dee oorsdiihoo l bodox ym ard ni anx udaa shoron orond orson eej aabiigaa xuleesen xuuxed xed bgaa bol do olon ger buliig eleg buten bolgoosoi
2015-09-09
зочин:
нийгмийн хог шаарнуудаар төр засаг дүүрчээ,их цэвэрлэгээ хийцгээе
2015-09-09
Зочин:
shivshigiin zasgiin agzar uneheer heleh ug alga iim yumnuud bidniig udirdah gej ene enhbayar gej hund mongol uls yamar ortei yum be ene hun yag yah gd bdag yum be yah gej iim hoguudiig ooriihoo omnoos tord shurguulj huuheldeinuudeeree bidniig udirduudlag bnaa novsh yumdaa AN gej namd dahij itgeh arga alga
2015-09-09
Зочин:
нийгмийн хог шаар тэнгүүд төрийн ордонд цугларч бузарлаж байх шиг санагдах юм. монгол төрийн тулга мөхөж байх шиг. шившигүүд зайлтугай
2015-09-09
Hmm:
Naad tald n suuj bga n bieiin tamiriin bagsh, tsaad tald n suuj bga n suvilagch yum shyy dee
2015-09-09
Зочин:
TER BALAY AWGAI ENKHBAYARYN KHAJUUD NAR NI GARSAN MET SUUJI BAIKH SHIW DEE . BUGS DOLOOJI AMIDRAKH CHI NEG IKH SAIKHAN BISH BAIKH DAA . IKH L GASHUUN BALIAR BAIKH DAA
2015-09-09
Зочин:
Хоёр ьалд нь суугаа хүмүүс Н.Энхбаярын бөгсийг биш боовыг долоосон юм биш үү.
2015-09-09
Зочин:
.BOGS SAIN DOLOOHOOR SAID BOLGODOG HAYLAGA SAITAI LDARGA BNA
2015-09-09
Зочин:
pepsi kolanii torol bolovch horgui kola hunii bied zoriulagdaagui
2015-09-09
Зочин:
Энэ муу ногоорсон пздк хоёр талдаа бөгсний алчууруудаа суулгачихжээ.
2015-09-09
Enkhbayart:
Ehkbayaraas buh buhihai heel hahuul buh bolohgui zuil uideltei shdee! Enkhbayaraa Mongoliin ydarsan ard tumend buuu gai bol
2015-09-09
Зочин:
nud ni talimaaraad haha
2015-09-09
irgen:
Odoo solongos ruugaa butssan ni elziitei shuu
2015-09-09
haha:
tsaad tald ni suuj bga avgai yasan baih nuuu haha
2015-09-09
Зочин:
nud ni talimaaraad haha
unendee:
enhbayar tsagaadah estoi
2015-09-09
Зочин:
албан тушаалаа ашиглаж, хээл хахууль авч байжсан гэж цагаадах ёстой юм уу ?
Зочин:
албан тушаалаа ашиглаж, хээл хахууль авч байжсан гэж цагаадах ёстой юм уу ?
mongol:
mongold bolocsrol hereegui boljee,bugs doloogchid olshirson baina,said bolohyn tuld bugs doloogool boloo
2015-09-09
hehehe:
ene enkhbayariig shorongoos gargah hereggyi baisiin
2015-09-09