Цахимаар газар өмчлүүлэх бүртгэл өнөөдөр 12 цагт дуусна
2015-09-09

 
 
Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл явагдаж байна. 4 дүгээр ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 28963 иргэнд газар өмчлүүлэх бөгөөд бүртгэл 08 дугаар сарын 25-ны өдөр 12 цагаас эхэлж, 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Бүртгэл өнөөдөр буюу 09 дугаар сарын 09-ний 12:00 цагт дуусна. Энэ хугацаанд WWW.UMCH.UB.GOV.MN, WWW.ULAANBAATAR.MN сайтуудаар бүртгүүлээрэй.  Цахимаар газар өмчлүүлэх журмын дагуу 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлийн иргэн болсон, өмнө нь газар өмчилж байгаагүй иргэд хамрагдана. Цахим газар өмчлөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285 тусгай дугаар болон 11 319215, 11 315334 утсаар холбогдож лавлаарай гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 
    4 дүгээр ээлжинд зарлагдсан байршлууд
 Д/д Код  Байршил Нэршил Нийт зарласан нэгж талбар Газрын хэмжээ /га/ Өмчилсөн газрын Дутуу үлдсэн нэгж талбар Тайлбар
иргэний тоо газрын хэмжээ
  Баянзүрх дүүрэг  
1 4 Улиастайн  аманд байршуулан Цагдуултын ам 471 87       Хаягийн зураг батлагдсан
2 5 Улиастайн аманд байршуулан Цагаан даваа 356 117       Хаягийн зураг батлагдсан
3 10 Улиастайн  аманд байршуулан Хөшөөтийн ам 63 10       Хаягийн зураг батлагдсан
4 12 Улиастайн аманд байршуулан Овоотын урд, хойд ам 383 67       Хаягийн зураг батлагдсан
                                БҮГД   1273 281        
  Хоёр. Хан-Уул  дүүрэг  
5 17  Туул тосгоны урд хэсэгт байршуулан Уушийн ар 1723 316       Хаягийн зураг батлагдсан
6 18 Хапитатын амины сууцын хойд талд байршуулан Дарцагт 184 112       Хаягийн зураг батлагдсан
                          БҮГД   1907 428        
  Гурав. Сонгинохайрхан дүүрэг  
7 24 Эмээлтэд  байршуулан Эмээлтийн дөрөлж 549 180       Хаягийн зураг батлагдсан
8 26 Баруун туруунд  байршуулан Түрүүний хөндий 893 227       Хаягийн зураг батлагдсан
9 27 Тахилтын  аманд  байршуулан Тахилтын хөндий 1138 184       Хаягийн зураг батлагдсан
10 28 361 –ийн гарамын орчимд  байршуулан Эхэн усны хөндий 4944 785       Хаягийн зураг батлагдсан
11 29 361 –ийн гарамын орчимд  байршуулан Долоон худгийн хөндий 188 71       Хаягийн зураг батлагдсан
12 31 Хужиртын даваа орчимд  байршуулан Хужрын хяр 1238 340       Хаягийн зураг батлагдсан
13 32 Ар шижиртийн аманд  байршуулан Хуст уул, Тахилт уул 630 280       Хаягийн зураг батлагдсан
14 35 Бурхантын аманд  байршуулан Бурхантын ам 2717 399       Хаягийн зураг батлагдсан
15 36 Сайр уулын өвөрт  байршуулан Өндөрхаан уул 584 69       Хаягийн зураг батлагдсан
16 37 Цагаан чулуутын аманд  байршуулан Жаргалантийн ам, Цагаан чулуут, Жаргалантын ам, Өндөрхаан рашааны орчим 3373 576       Хаягийн зураг батлагдсан
17 38 Халзан мухарын аманд  байршуулан Бороочын ам 1676 289       Хаягийн зураг батлагдсан
18 39 Тарвагатайн аманд  байршуулан Хүйн хөндий 1147 184       Хаягийн зураг батлагдсан
19 40 Тарвагатайн аманд  байршуулан Өвөр уулын овоо 2037 353       Хаягийн зураг батлагдсан
20 41 Саалийн аманд  байршуулан Эмгэнтын ам, Тарвагтайн ам 4103 783       Хаягийн зураг батлагдсан
21 42 Рашаантын аманд  байршуулан Саалийн ам, ухнын ам 3155 1064       Хаягийн зураг батлагдсан
22 43 Оорцогийн аманд  байршуулан Дүүрэнгийн хөндий, дундын ам 3305 807       Хаягийн зураг батлагдсан
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
boglood l bdag boglood l bdag 4udaa shuu. manai ger bulees 1ni ch avsangui. shal hudlaa sanagdjiina ene tendgui och tochnoon ga gazar zarna gesen och tochnoon sayar zarna gesen zar. haanaas ter gazartai bolood zaraad bnaa zarim ni medeh ch yum alga
2015-09-09