Баянхонгорт газар хөдөлжээ
2015-09-09

Баянхонгор аймагт газар хөдөлжээ. Тус аймгийн Баянговь суманд /сумын төвөөс чанх хойшоо 31 км-ийн зайтай У-100046’ Ө-45000’/ энэ сарын 8-ны өдрийн 01:30:30 цагт 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон герфизик судлалын хүрээлэнгээс мэдээлжээ.

 

 Тус аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад тухайн нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй байна.

 

Shuud.mn
Сонин хачин