Бекхэм супер тагнуулч болж магадгүй
2015-09-09

Хөлбөмбөгийн амьд домог Дэвид Бекхэмийг Жеймс Бондын дараагийн цувралд тоглох өндөр магадлалтай байгаа тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Бекхэм Лондон хотноо болсон дараагийн Жеймс Бондын сонгон шалгаруулалтад оролцсон хэмээн гэрчүүд мэдээлж байна.

 

Бекхэм твиттертээ хар өнгийн хослол өмссөн зургаа байршуулаад “Би ч гайхалтай тагнуулч болох байхаа” гэж жиргэжээ. Энэхүү жиргээнээс болж олон нийт дараагийн Бондыг Бекхэм байх магадлалтай хэмээн бичих болжээ.

 

Жеймс Бонд цувралын шинэ анги ирэх 2017 онд нээлтээ хийх юм. Одоогоор супер тагнуулчийн дүрийн төлөө өмнөх ангийн Жеймс Бондын дүрийг бүтээсэн, жүжигчин Дэниел Крейг болон зургаан уран бүтээлч өрсөлдөж байгаа. Харин тагнуулчийн дурлалт бүсгүйн дүрийг Пенелопа Круз бүтээх нь тодорхой болжээ.

 

Бекхэмээс гадна холливуудын нэрт жүжигчин Хью Жекмэн Бондын дүрийг бүтээх сонирхолтой буйгаа мэдэгдсэн. Тэрбээр “10 гаруй жилийн өмнө нэг найруулагч намайг “Бондын дүрийг бүтээх үү” гэж асууж байсан. Би тэр үед татгалзсан. Энэ санал өнөөдрийг хүртэл хүчинтэй бол би Бонд болоход бэлэн” гэж хэлжээ.


Шинэ цувралын дууг Британийн уран бүтээлч Сэм Смит дуулахаар болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин