Венеусэл дүрвэгсдэд боломж олголоо
2015-09-09

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр Хойд Африк улсаас цагаачлан ирж буй 20 мянган дүрвэгсдэд орогнол олгохоо мэдэгдсэн тухай “CNN” агентлаг уламжлав. Тэрбээр “Барууны орнуудын санаатай тавьсан галаас зугтааж орон гэрээсээ дүрвэж, сайхан, аюулгүй амьдрахын тулд гадаадын орнуудад цагаачилж буй 20 мянган иргэнд Венесуэл улс орогнол олгохоор боллоо. Бид ирэх сараас дүрвэгсдийг хүлээн авна” гэж хэлжээ.

 

Ерөнхийлөгч дүрвэгсдэд зориулан хороолол барихаас гадна тэдний амьдралд дэмжлэг үзүүлэхээ амласан байна. Тус улсаас гадна Австрали улс Сирийн 12 мянган иргэнийг хүлээн авч, тэдэнд 100 мянган австрали долларын тэтгэмж өгөхөө зарлажээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн дүрвэгсдийг хүлээн авахаа мэдэгдсэн улсуудын удирдлагуудад талархалаа илэрхийлж, баярын бичиг явуулсан байна.

 

Герман улс 80 мянган дүрвэгч хүлээн авахаа мэдэгдсэн бол Австри, Унгар улс 12 мянган дүрвэгсдэд орогнол олгосон. Харин Их Британи 1500 дүрвэгч хүлээн авахаа мэдэгдсэн ч иргэдийнхээ хүсэлтээр энэхүү тоогоо нэмж 20 мянга болгожээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин