Серена Уильямс “ээж” болно
2015-09-09

Теннисчин Серена Уильямс реалити шоуны од Ким Кардашианы хүүгийн загалмайлсан ээжээр сонгогдсон тухайгаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Сайн найзынхаа буянаар би удахгүй ээж болно. Кардашиан шинээр мэндлэх хүүгийнхээ залгалмайлсан ээжээр намайг сонгосон. Энэ мэдээг сонсоод их баярласан. Би бүх хүчээ дайчлах болно. Сайн ээж байхын тулд хичээх болно” гэж жиргэжээ.

 

Серена инстаграмдаа Кардашиантай авахуулсан зургаа байршуулсан байна. Кардашиан ирэх арваннэгдүгээр сарын дундуур амаржих бөгөөд өнгөрсөн долоодугаар сард шинэ хүнийхээ хүйсийг зарласан билээ.

 

Өнгөрсөн амралтын өдөр Кардашиан нөхөр Кейни Уэсттэйгээ гурав дахь удаагаа хуримласан юм. Хуримын гэрчээр теннисчин бүсгүй оролцжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин