Цагдаагийн хамгаалалтыг өндөр түвшинд зохион байгуулна
2015-09-09

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн намрын чуулган энэ сард Улаанбаатар хотноо болно.

 

Энэ үеэр цагдаагийн байгууллага нийтийн хэв журмыг хамгаалан, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллана. Цагдаагийн ерөнхий газрын тушаалын дагуу Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн намрын чуулганы үеийн цагдаагийн хамгаалалтын бэлтгэл ажлууд хийгдээд эхэлжээ.

 

Цагдаагийн хамгаалалтын үйл ажиллагаанд орчин үеийн техник технологи, програм хангамжийг ашиглаж байгааг харуулсан Animation /зурмал кино/; Хамгаалалтын үйл ажиллагаанд ашиглах програм хангамжийн дэлгэцийн зохиомж /авто зам, байгууллага, барилга байгууламж, блок, гадна объект, гарц, давхар, зам дагуу объект, зочин, камер, коридор, өрөө, танхим, замын тэмдэг, уулзвар, байгууллагын үйл ажиллагаа, хаалга, субъект, хяналтад авах цэг, цонх, шат/ гээд хамгийн өндөр түвшинд хамгаалалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэж ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ц.Наранбаатар ярилаа.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
novsh gej buun zardal,chiregdel,byhimdal.
2015-09-10
зочин:
европоор цагаачид, хорлон сүйтгэгчид дүүрчихээд манайхыг айх аюулгүй сайхан газар гээд ирж байгаа юм.
2015-09-10
хѳѳш:
Энэ чинь юу вэ! Наанаасаа Эрдэнэчимэг, Алтанхуяг, Баянсэлэнгэ, Батчимэг нар зогсож байх чинь, миний хараа мууджээ! Золиог гэж
2015-09-09
Зочин:
Ireh jil jinhene tom arga hemjee bolno shuu dee odoonoos bugd l hicheeh heregtei ter tarisan mod urgamaliig ni taslah hog hyah mayahaa irged ch gesen bolioroi.
2015-09-09
Zochin:
Evropiin ayulgui baidliin assambleig Mongold hiideg ni yaj baigaa ym bol ! Bid ulsaa tureesluulj baigaam boluu ?
2015-09-09