Төгс, тансаг, шинэ “Apple”-тай танилцаарай
2015-09-10

 

Apple” компани өчигдөр орон нутгийн цагаар 10.00 цагт шинэ бүтээгдэхүүнээ олон улсад танилцууллаа.

 

Цахилгаан “Iphone 6”

 

 

Тус компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк хамгийн эхэнд  хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй “Iphone 6 S”, “Iphone 6 Plus” утсаа танилцууллаа. Тэрбээр энэхүү бүтээгдэхүүнээ “Номер нэг” гэж тодорхойлжээ. Тим “Би “Iphone 6 S” болон Plus” утсыг төгс бүтээл болсон гэж бодож байгаа. “Apple”-ийн олон мянган хэрэглэгчдэд энэ бүтээгдэхүүн жинхэнэ утгаараа таалагдах болно” гэж хэлжээ. Өчигдөр танилцуулсан “Iphone 6” өмнөх загваруудаа бодвол илүү хурдан, яг л цахилгаан шиг гэнэ. “Iphone 6 S” гайхалтай хурднаас гадна “Apple Watch” буюу ухаалаг цаг дээр туршсан даралт мэдрэх шинэ технолгийг багтаасан байна.  

 

Ухаалаг утастай болгоомжтой харьц гэдэг. Харин “Iphone 6” утасны дэлгэцэн дээр бүх хүчээрээ дарсан ч хагарч, гэмтэхгүй гэдгийг Тим баталлаа.  Алтлаг, хар, саарал, цагаан өнгөний сонголттойгоор худалдаалдаг “Iphone” энэ удаад ягаан өнгөтэйгөөр эргэн ирлээ.  Мэдээж хэрэг ягаан ухаалаг утас  охидод таалагдах нь тодорхой.

 

“iPhone” утсууд шинэ “A9” чиптэй гарчээ. “A9” чип гэдэг ухаалаг утасны төв процессорын хурд 70 хувь, график процессорын хурд 90 хувиар тус тус өмнөх загвараасаа нэмэгдсэн гэсэн үг юм.  Камерны хувьд “12 MP” багтаамжтай. Өмнөх загвараа бодвол 50 хувь илүү цэг агуулдаг, “4К” видео бичих чадвартай, маш хурдтай авто фокустай аж.

 

Эх биеийг “7000 series aluminum” буюу тусгай хайлшаар, дэлгэцийг хамгийн бат бөх хийцтэй технологиор бүтээсэн. Тиймээс хүчтэй доргилт зэрэгт гэмтэхгүй.  Нүүрэн талын камер 5 мегапиксел. Дэлгэц давхар гэрэлтүүлэгчийн үүргийг гүйцэтгэнэ. Сонирхолтой нь харанхуйд ч селфи хийх боломжтой. Эдгээр утсыг энэ сарын 25-наас эхлэн АНУ, Их Британи, Австрали, Канад, БНХАУ, Герман, Хонконг, Япон, Сингапур, Шинэ Зеланд улсад борлуулахаар болжээ. “Iphone 6 S”, “Iphone 6 Plus” өмнөх загвартайгаа адилхан үнэтэй гэнэ.

 

Хамгийн том “iPad Pro”

 

 

 


Шинээр танилцуулсан “iPad Pro” бүтээгдэхүүнийг хамгийн том ухаалаг утас гэв. 12.9 инчийн том дэлгэц, бүтэн харагдах гарын товчлуур болон олон програм зэрэг ажиллах горим (multi-tasking)-ийг багтаасан байна.


“iPad Pro” анхны загвараасаа 360 дахин хурдан, 6,9 мм зузаан, 700 грамм жинтэй, “iOS 9” үйлдлийн систем дээр ажиллахаас гадна, дөрвөн буландаа чанга яригч, хоёр микрофон суурилуулсан.  Мөн 8 мегапиксел “iSight” камер, 10 цаг цэнэгээ барина.


Apple” энэхүү бүтээгдэхүүнээ ирэх арваннэгдүгээр сарын сүүлээр худалдаанд гаргахаар болжээ. Тим “Хүмүүс нэг нэгэндээ зул сарын бэлэг болгож “iPad Pro” худалдан авч өгнө гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гайхалтай, хамгийн төгс бэлэг” гэж хэлжээ. Үнийн хувьд “GB” хамааран 799-1079 ам.долларын үнээр зарагдана.

 

Ертөнцөөс тасар  “Apple TV”

 

2012 оноос хойш шинэчлэн сайжруулаагүй “Apple TV” илүү гайхалтай, илүү төгс болж эргэн ирлээ.

 

Шинэ бүтээгдэхүүн энэ ондоо багтаан худалдаанд гарна” хэмээн албаныхан мэдээлсэн ч нээлтээ хийх өдрийг зарлахаас татгалзав. Тим “Apple TV” өмнө суугаад ертөнцөөс тасар” гэж хэлжээ. “Apple” компани “Олон айл гэртээ “Apple TV”-ээр гангараасай” гэж хүссэн учир үнийн хувьд ч боломжийн аж. 32GB-149 ам.долларын үнээр зарагдах бол 64GB-199 ам.доллар аж. Шидэт дохиур хэмээн нэрлэсэн удирдлага дуу хоолой таних шинэ төхөөрөмжийг суурилуулжээ. “Apple Photo”, “Apple Music” сангууд руугаа хандан “Apple TV”  дээр тоглуулж, цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой болжээ.

Шидэт дохиурыг гурван сард нэг удаа цэнэглэхэд хангалттай. Тоглоом тоглоход зориулагдсан “gyroscope” мэдрэгчтэй болсон байна. Мэдрэгчтэй, хөдөлгөөн мэдэрдэг.

 

Арьсан оосортой ухаалаг цаг

 

“Apple Watch” илүү тансаг илүү болжээ. Тус бүтээгдэхүүнийг харахад л бизнесмэн хүмүүст зориулагдсан мэт.

 

Энэхүү ухаалаг цагийг хэдэн доллароор борлуулах нь тодорхой байгаа ч “GoPro”, “Facebook”, “Messenger” зэрэг шинэ аппликейшнүүд нэмэгджээ.  Энэ сарын 16-ны өдөр “WatchOS 2” үйлдлийн систем болж шинэчлэгдэнэ.

 

Өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд тус компани ухаалаг цаг болон өрсөлдөгчгүй  “MacBook”-ийг танилцуулсан билээ. Тус цаг дэлхийн зар зээлд гараад хагас жилийн хугацаанд хэдэн ширхэг зарагдсан талаарх мэдээллийг Тим өгөхөөс татгалзсан ч “Ухаалаг цаг худалдан авсан хүмүүсийн 97 хувь нь сэтгэл хангалуун байгаа” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Ene odoo yu ve:
Bi yag odoo 6s bariad l suuj vaina daa Yalgaagui dee Harin ireh jilees 7 avahaaraa eniigee huuheddee ugchihnuu 7 ni Wi-Fi sistemeer avtomataar ceneeglegddeg gesen Nad shig martamhai hund amar
2015-09-13
IRGEN BNA OO:
ymar ch ylgaagui utsaar yrij message bichij zurag avna bugd l adilhandaa hergiig ni gargadag ni hovor shuu humusee karmaagaa medej ym hudaldaj avch bai heree medej zeeeel avch bai gedgiig urgelj sanaj bai ylanguia hymraliin ued chi bas bayn bish bol shuu dee.
2015-09-10
Zochin:
Ene utasiig xuleej blaa
2015-09-10
Zochin:
Ene utasiig xuleej blaa
2015-09-10
Зочин:
Uxaalag utas avaxgui baisaar odii xurlee. Ene utasnaas ni l avii daa.
2015-09-10