Сэтгүүлчдийг хөнөөжээ
2015-09-10

 

Пакистаны “Geo News” сувгийн оройн мэдээний хөтлөгчийг буудан хороосон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Тус сувгийн хөтлөгч Афтаб Аламыг оройн 21.00 цагийн орчимд гэрийнх нь гадаа толгойн тус газар руу нь буудаж хөнөөсөн байна. Мөн сэтгүүлчээс гадна гурван иргэн гэмтжээ. Энэхүү халдлагаас хагас цагийн дараа Пешавар мужид сурвалжлага бэлдэж явсан “PTV” сувгийн хөтлөгчийг зэвсэгт этгээдүүд буудан хөнөөсөн байна.

 

Сэтгүүлчдийг амиа алдсны дараа тус улсад зэвсэгт этгээдүүд хоорондоо буудалцаж, олон зуун хүн гэмтжээ.

 

Цагдаагийн газраас мэдээлснээр “Сэтгүүлчдийн аминд хүрсэн этгээдүүдийг хэт даврагч “Хамас” бүлэглэлийн дайчид” гэв.

 

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Geo News” сувгийн нэвтрүүлэгч Хамид Мир халдлагад өртсөн юм. НҮБ “Пакистанд ганцхан жилийн дотор 14 сэтгүүлч амиа алдсан” гэж мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hnn:
ХАМАС Пакистанд бас байдымуу?
2015-09-11