Гурван улсын малын эмч нарын уулзалт болно
2015-09-11

Монгол, ОХУ, БНХАУ-ын малын ерөнхий эмч нарын V уулзалт өнөөдөр 14:00 цагт Чингис хаан зочид буудлын хурлын зааланд эхэлнэ. 

 

Уулзалтын гол зорилго нь хил дамжин халдварладаг өвчнүүдтэй хэрхэн тэмцэхээ ярилцаж, зөвлөх аж. Мөн манай улсын хувьд тулгарч буй гол асуудал болох махны экспортын хоригийг хөнгөвчлөх талаар санал солилцох юм байна. 

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин