Шинэ цэцэрлэг үүдээ нээлээ
2015-09-11

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орж, нээлтээ хийв. 201 дүгээр цэцэрлэгийг дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр канад технологийн модон байшингийн үйлдвэрлэл, угсралтын “Изо хаус” ХХК барьжээ.

 

150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай тус цэцэрлэгт 2015-2016 оны хичээлийн жилд 285 хүүхэд сурч, хүмүүжих юм байна. Ингэснээр хүүхдээ харж гэртээ ажилгүй байсан эцэг, эхчүүд ажлаа хийх боломжтой болжээ. 

 

Цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд Боловсролын яамны хэлтсийн дарга Б.Гантулга, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.ЭнхцэнгэлБаянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа болон албаны бусад хүмүүс, хорооны иргэдийн төлөөлөл оролцов.

2013-2016 оны хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт төрийн өмчийн 6 цэцэрлэг, төрийн бус өмчийн 26 цэцэрлэг шинээр баригдаад байна гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин