Манай улсад тэшүүрийн спорт илүү их хөгжих боломж бий
2012-01-05

Хоёр тамирчнаа залуучуудын өвлийн олимпийн анхдугаар наадам болон ААШТ-д сойж явуулаад байгаа энэ үед тэшүүрчид дотооддоо болох өрсөлдөөнд бэлтгээд тун завгүй байна. Харин шавь нараа бэлтгэл сургуулилтыг нь хангаж завгүй яваа Тэшүүрийн шигшээ багийн зөвлөх багш, МУГТ Л.Цэндтэй уулзаж цөөн хором ярилцлаа. Тэрээр Австрийн Инсбрукийг зориод байгаа 15 насандаа спортын мастерын болзол хангасан А.Энх-Ариуны дасгалжуулагч багш бөгөөд тэшүүрийн спортод насаараа хүчин зүтгэж өөрийн чаддаг мэддэг бүхнээ шавь нартаа түгээж яваа, одоо 70 гаруй насыг зооглож байгаа буянтай буурал юм. Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Танай тамирчид бэлтгэлээ хийгээд маш их завгүй байна. Л.Цэнд: Юуны өмнө тэшүүрийн спортын бүх тамирчиддаа шинэ оны мэнд хүргэе. Энэ жил бол Бүх ард түмний спартикадын жил. Тамирчид ч үүний дагуу бэлтгэлээ маш эрчимтэй базааж байна. Мөн тамирчдыг Дүүргүүдийн АШТ болон өсвөр үеийн 2012 оны УАШТ хүлээж байна. Бүх ард түмний спартикадад хөдөө гадаагүй л тамирчид маань бэлдэж байна даа. Тэшүүрийн спортоор хот гэлтгүй хөдөө орон нутагт тамирчид хэр өргөнөөр хичээллэж байна. Л.Цэнд: Сүүлийн үед хөдөө орон нутгийн тамирчид илүү их хичээллэх болсон. Мөн саяхан МҮОХ, МТХ хамтран хөдөө орон нутагт хэд хэдэн тэшүүр хуваарилж өгсөн. Энэ нь ч үр дүнгээ тун удахгүй өгөх байх гэж бид найдаж байна. Хөдөө орон нутагт зам талбай, бас хэрэглэл материал хэр хангалттай байдаг юм бол. Тамирчид хичээллэх орчин нөхцөл нь ямар вэ. Л.Цэнд: Хүмүүс тэшүүрийн зам талбайг засахад их хэцүү гэж бодоод яваад байдаг бололтой. Мөн хөдөө орон нутгийн гол мөрөнтэй газрын хүүхдүүд тэшүүрийн спортоор илүү сайн хичээллэдэг, ур чадвартай гэж хүмүүс боддог. Энэ бол буруу ташаа ойлголт. Тухайн хүнээс өөрөөс нь тамирчны ур чадвар, арга барил дээшлэх нь шууд хамаарна. Тэшүүрийн зам талбайг хаана ч засаж янзалж болно. Өнөөдрийн байдлаар манай тамирчид Софт теннисний талбай дээр зассан зам дээр бэлтгэлээ хийж байна. Энэ нь ч үр дүнгээ их өгч байна. Зарим тамирчид энэ талбай дээр хичээллээд ур чадвараа дээшлүүлж улмаар спортын цол зэргээ ч ахиулан авч байна. Мөн бусад хүүхэд залуус энд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж баар цэнгээний газар хэсэж архи тамхи хэрэглэхгүй, хорт муу зуршлаас хол хөндий байж чадаж байна. Тэшүүр бол нас харгалзахгүй, аль ч насны хүн бүхэн хичээллэж болдог ийм л сайхан спорт юм. Тэшүүрийн спортоор аль орон нутаг, аймгийн тамирчид илүү хичээллэж байгаа вэ. Л.Цэнд: За. Тэднээс онцлон хэлэх юм бол Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум, Булган, энэ аймгийн Могод, Хишиг-Өндөр сумын тамирчид илүү сайн, бас идэвхи зүтгэлтэй, уйгагүй хичээллэж байна. Юуны түрүүнд тамирчид өсвөрийн УАШТ-д бэлтгэж байна даа. Дүүргүүдийн АШТ болон өсвөрийн УАШТ хаана болох вэ. Л.Цэнд: Бид өмнө нь төв цэнгэлдэхд тэмцээн уралдаанаа хийж байлаа. Хаирн энэ жил тэндэхийн зам талбайд хийе гэтэл 7-8 сая төгрөг гэж өндөр үнэ хэлсэн. Бид төсвийн байгууллага учраас тэр үнийг яаж төлж бархав. Хандгайтад тэмцээнээ хийхээр тийшээ хэдэн хүн зам талбайгаа засаж янзлахаар явсан байгаа. Таны шавь спортын мастер А.Энх-Ариун Канад, Герман, Норвегид болсон цуврал тэмцээнд оролцож Инсбрук-2012 өвлийн олимпийн эрхээ авсан. Харин шавийнхаа талаар та юу гэж хэлэх вэ. Л.Цэнд: Би Энх-Ариуныг 5-6 жил тасралтгүй дасгалжуулж байгаа. 15-хан насандаа тэшүүрийн спортын мастерын болзол ханган гэдэг бол тамирчин хүний хувьд том амжилт. 48 жилийн дараа Монгол тамирчид Инсбрукт өвлийн олимпод өрсөлдөх гэж байна. Манай улсаас дэлхийн бусад орны залуучуудтай эн тэнцүүхэн өрсөлдөх байх гэж найдаж байна. Би ч шавийгаа гайгүй сайн амжилттай оролцоод ирэх байх гэж бодож байгаа. Тэшүүрийн шигшээ багт одоогоор хэдэн тамирчин, дасгалжуулагч байгаа вэ. Энэ спорт хөгжил нь хэр байна. Л.Цэнд: Одоо бол шигшээ багт хоёр эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин нэг дасгалжуулагчын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна. Намайг энэ спортоор хичээллэж тэмцээн уралдаанд оролцож байх тэр үед шигшээ багт 12-13 тамирчин, 3 дасгалжуулагчын бүрэлдэхүүнтэй байлаа. Харин Монгол улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш тэшүүрийн спортоор хичээллэх хүмүүсийн тоо эрс цөөрсөн. Гэхдээ цаашид энэ спорт илүү хөгжих байх гэж итгэж найдаж байна. Манай холбооны ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Даваасүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Дашдорж гэж хүмүүс бий. Тэд ч энэ спортыг улсдаа хөгжүүлэхийн төлөө их зүйлийг хийж байгаа. Би ч хэдэн шавь нараа бэлтгэж л байна. Таньд баярлалаа. Цаг зав гарган бидэнтэй цөөн хором ярилцсан таны ажилд сайн сайхныг хүсэн ерөөе.  А.Алт
Shuud.mn
Сонин хачин
otgon:
Ìîíãîëоос Америк хүртэл 10 мянган км замыг явганаар туулсан домогт “Бадарчин 93” аяллын ахмад гишүүн, ñïîðòûí àíàãààõ óõààíû òýðã¿¿íèé ñýõýýòэí, òàìèð÷èí, õýëìýð÷, îëîí óëñûí ñýòã¿¿ë÷, эмч, дасгалжуулагч Õ¿ãä¿¿ä îâîãòîé È÷èííîðîâûí Äýíäýâèéí "Àÿí çàìûí òýìäýãëýë 1-4" õ¿¿õýä çàëóó÷óóäûí òàíèí ìýäýõ¿éí 5 áîòü íîìûг õýâëүүлýõýä õàìòðàí àæèëëàõ õ¿ì¿¿ñ 9996-3862; 9911-3374 утсаар холбоо барина уу
2012-04-21
ЦЭНД ГУАЙ ТА БОЛ МУНДАГ ТЭШҮҮРЧИН, АРААСАА САЙН ТАМИРЧИН ОЛНЫГ ТӨРҮҮЛЭЭРЭЙ, АСЙД ДАРГА НАРТ УЙГАГҮЙ НЭГД НЭГЭНГҮЙ ТАНИЛЦУУЛЖ ОЙЛГУУЛЖ ТОМХОН ДЭМЖЛЭГ АВАХ ХЭРЭГТЭЙ, ТАНЬД АЖЛЫН ИХ АМЖИЛТ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ
2012-04-02
тэнэг өвгөн болимоор юм.
2012-01-06
harin heleed eu gehev
2012-01-05
tsas ih ordog huiten bdag gedeg utgaar ni manaihniig bugd tsana teshuureer gulgadag gej oilgodog. yag unendee tsana teshuureer gulgah hun ni mash tsoohon. ulirliin chanartai ch gesen heden teshuuriin talai beldeed ogwol huuhduud tsagaa zow ongorooj surna. daanch mongotoi n tiim saihan setgelgui yumaa. oorsdoo idej uuh, gadagshaa yawj mongoo urehee l bodoh yum. Ub hotod duureg burt neg talbai bhad l huuhduud gulgaad surchihna shu de. manai tomchuul hezee ireedui huuhdee boddog bolnoo. odoo baar arhi moodnoos garaad bn shu de.
2012-01-05