Монгол Улсын гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд дэлхийн аваргын алт, мөнгөн медальт тамирчин боллоо.
АНУ-ын Лас-Вегас хотноо үргэлжилж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан С.Цэрэнчимэд мөнгөн медаль зүүлээ.
Манай бөх аваргын төлөө Украины бөх Оксанатай Херхелтэй барилдаж 10:7-гоор ялагдаж мөнгөн медаль хүртсэн. Түүнд болоод эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчдад, чөлөөт бөхийг дэмжигчдэд баяр хүргэе.
Б.Бэхи
Уншиж байна |