”Парламент-2015” шатрын тэмцээн эхэллээ
2015-09-12

Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Улсын бага хурал болон Улсын Их Хурлын үе үеийн гишүүд, түүний Тамгын газрын ажилтнуудын дунд зохион байгуулагдаж буй шатрын тэмцээн өнөөдөр  Төрийн ордонд эхэллээ.

 

Тэмцээнийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нээж, нийт оролцогчдод Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн мэндийг дэвшүүлсэн юм.

 

Улсын Их Хурлын Тамгын газраас Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатрын тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ удаад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны ойн арга хэмжээний хүрээнд анх удаа уг тэмцээнийг зохион байгуулж байгаа юм.

 

“Парламент 25” шатрын тэмцээн хууль тогтоох үйл ажиллагаанд шууд оролцогчдын оюуны спортын чансааг сорих, сэтгэн бодох чадавхийг хөгжүүлэх зорилготой бөгөөд швейцарь системээр 8 өрөг тоглож, аваргаа шалгаруулна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Ахмад:
Манай гишүүд бүгдээрэээ сайн тоглодог байхоо.
2015-09-13
Unen:
Unen unen edend alsiin haraa gej yu baihav dee Ed alsiin haraatai l baisan bol mongol uls ardchilal geech yumasr 25 jil temtchihdee yadaj l alsiin negdeen bodlogo hugjliin chig shugam yu ch baihgui salhi haashaa tiishee l hiisch yavna Arai denduu
2015-09-13
Зочин:
Myanga shatar toglood ajilahgvi tolgoinuudar yuga hiiheb de.alsiin haraa dabhar uhaantai blgodog gdeg. Gtel baasniihanhan alsiin haraa esbel ed nar shatar bish chipaebdaj bgagas tsaagvi tolgoinuud bga.
2015-09-12
нийтлэлч:
Энийг хаа ч очиж их хэрэгтэй чухал арга хэмжээ гэж ойлгож байна. Цаашид уламжлал болгох хэрэгтэй дээ гишүүд! Лоохууз Цензургүй ярианд оролцож байхдаа ...шатар нүүдэггүй хүний толгой битүү, тархи нь задраагүй байдаг...гэсэн утга хэлж байна билээ. Энэ үнэн шүү! Гишүүд хэн нь шатар нүүдэггүй дээр нэг судалгаа маягийн юм гаргачихаад критери болгоод явбал ПС тоглоод эсвэл үг сүггүй сошиалдаад байснаас л дээр. Шатар нүүдэггүй хүн логик байхгүй бодлын задрал хийж чаддаггүй гэдэг үнэн байхаа, гишүүдэд хэрэгтэй л чадвар даа
2015-09-12
Зочин:
Zugaatsaj tsengj bayrlj hanahgvi yum da
2015-09-12
HIIH AJILGUICHUUD:
EOO ULS ORON DAMPUURAH GEJ BHAD ED NAR NADAD HAMAAGUI GEED SUUJ BN. TA NAR 16 OND DAHIH SANAA BNUU
2015-09-12