“Ширэнгэн ой”-н хууль парламентад үйлчилж байна
2015-09-13

Байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдлаа. Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм. Тэрбээр:

 

-Нам хариуцлагатай байж төр хариуцлагатай болно. Нам дотроо бүлэглэл, фракц болоод хуваагдчихсан байна. Тиймээс парламентад “Ширгэнэн ой”-н хууль үйлчилж байна. Ширэнгэн ойн хууль гэдэг нь хэн нэгэнд зориулагдсан хуулийг хэлдэг. Засгийн газрын үйл ажиллагааг хариуцлагатай болгоё. Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлдэг болох хэрэгтэй. Гэтэл энд парламент дотроо намууд нь яамдыг хувааж аваад хэнийг томилохоо ярьж байна. Сайдын томилгоо заавал тухайн намын гишүүн байх албагүй. Төрийн албандаа, салбартаа хариуцлагатай, мэдлэгтэй хүнийг томилдог байх ёстой. Тийм хариуцлагыг тухайн парламент нь нэхдэг байх ёстой. УИХ-ын гишүүд нь сайдаа томилогдог нь буруу. Дэлхий нийтэд энэ жишиг буруу. Төр гэдэг хэцүү асуудлыг шийдэж, буян хийж, нүглийг арилгахын төлөө явдаг. Суудлын үнэр сонсоод бүх зарчмаа алдаж, шагнал авч, хоёр сар ажиллахын тулд үнэт зүйлээсээ холдож байгаа хүмүүсээс бид юу хүлээх вэ. Тэд шагналын суудалд очоод юу хийх вэ? Тийм учраас нь Улсын Бага хуралд хүмүүс ам сайтай байдаг. Улсын Бага хурлын гишүүд улсын төлөө зүтгэсэн.

 

Үндсэн хуулийн үг үсэг, цэг таслал бүхэн утга учиртай. Нэг удирдлага томилоод маргааш өглөөнөөс нь “ноцолдоод” эхэлдэг. Шинэ Ерөнхий сайдыг томилоод өмнөх Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болно. Үндсэн хуулиндаа заагаад өгсөн. Гэтэл өмнөхтэйгээ томилсныхоо дараа зууралдаад байдаг. 1990 оноос хойш бид 14 Ерөнхий сайд томиллоо. Гэтэл энэ хугацаанд ХБНГУ-д гурван канцлер томилогджээ. Тиймээс бид өнөөдөр хариуцлагаа ухамсарлаж, Үндсэн хуулийнхаа үзэл санааг хэрэгжүүлье.

 

Хариуцлагатай, ёс зүйтэй улс төрийг, бүтээлч засаглалыг бий болгоё. Монгол Улс төвийг сахисан. Монголчууд өөрийн хүчиндээ найдаж, бусадтай нээлттэй харьцах хэрэгтэй. Монгол хүн Монгол хүндээ найдъя. Нэг монголчууд нэгдмэл зорилгынхоо төлөө гадаад бодлоготой бүрэн эрхээ хэрэгжүүлж, сайн сайхан амьдрахын төлөө нэгдье гэлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hvn hojimdson ch uhaar ch seheerch bh heregtei vvnii tod ilrel bl gaihamshigt manai eruunhiilugch gdgiig olnoo tunhaglan zarlahad taatai bnaa
2015-09-13
Irgen:
Elbegee odool neg uhaarch baih shiv taanariin yavaad baigaa zam anhnaasaa buruu baisniig odoogiin mongoliin togtvorgui, hugjilgui baigaa n notlood bn, baishin barihdaa hundaamaa buruu hiisnees bolson. Hezee suuld uhaarch bga n yamaidaii
2015-09-13
Sara:
Zob demjij onoodor ard tumnii heleesee gesen ugiig eronhiilogch heldeg unenii toloo duugarch bna ard tumen demjihgui heregtei
2015-09-13
Зочин:
Энэ бацаан хаанаас хэзээ ирсэн юм бол доо.
2015-09-13
uuganaa:
манаи томчууд буух дөхөхөөрөө л үнэнд араи дөхөх юм даа Та нуралтиин 25 жил сүүлиин сүирэлиин 3жил харь гаригт баиёан юм уу?
2015-09-13