Оросын хүмүүнлэгийн цуваа Сирид хүрчээ
2015-09-13

ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков өчигдөр орон нутгийн цагаар 20.00 цагт 80 тонн хүмүүнлэгийн бараа, бүтээгдэхүүн ачсан Оросын төрийн далбаатай тээврийн онгоцууд Сирийн Латакиа хот дахь агаарын баазад газардсан тухай мэдээллээ. Энэхүү мэдээллийг Сирийн төрийн мэдлийн “САНА” агентлаг баталсан болохыг “TASS” агентлаг мэдээлэв.

 

Оросын хүмүүнлэгийн ажилчид хүнс, нэмэлт үүсгэвэр, майхан, гудас, цэвэр ус, эм тариа зэргийг Сирид авчирч, албаныханд хүлээлгэн өгчээ. Эдгээр хүмүүнлэгийн барааг иргэдэд хуваарилах ажлыг Сирийн Батлан хамгаалах яам хариуцан ажиллахаар болсон байна. Хүмүүнлэгийн цуваа Сирид хүрсний дараа АНУ-ын Батлан хамгаалах яам хоёр улсын удирдлагуудыг буруутгаж, “хямралыг улам даамжруулах бодлого явуулж байна” гэжээ.

 

Сири, Иракт цохилт өгч буй холбоотон орнууд Оросыг Сири улсад зэр зэвсгийн тусламж өгч, хэт даврагчдад цохилт өгөхөөр төлөвлөж байна хэмээн буруутгаж байгаа юм. Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дээрх мэдээллийг үгүйсгэж “Орос, Сири улсад хүмүүнлэгийн салбараас өөр салбарт тусламж үзүүлэхгүй” гэж мэдэгдсэн байна. 

 

Барууны хэвлэлүүд “Оросын тусгай хүчин Сирид нэвтэрч, Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын төлөө оросууд байлдаж байна” гэж мэдээлэх болсон. Энэхүү мэдээллийг Ерөнхийлөгч В.Путин эрс үгүйсгэж “Орос сиричүүдэд туслахыг хүсч байна” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Oros tsergiin tuslamj yavuulj bgaa khelsen sh dee zuv orchuulj medeegee oruul
2015-09-14
Зочин:
Amerik pizdak nart yamar xamaa bnaa.
2015-09-14
Зочин:
Зовсон ард түмэнд улс гүрнүүд тусалдаг л биз дээ. Хардаад байгаа бол явуулсан зүйлийг нь шалгахгүй юу. Итгэл хаана ч чухал. Саййн үйлс дэлгэрэх болтугай
2015-09-14
Зочин:
Ene amerik oorsdoo delhiin tsagdaa met haa saigui deglem togtooh gej baigaad bur damjuuruulaad olon orong uimeen dund orhichihson baij...
2015-09-13