Калифорни мужид онц байдал зарлажээ
2015-09-14

АНУ-ын Калифорни мужийн хойд хэсэгт өнгөрсөн бямба гаригаас эхлэн ой хээрийн түймэр гарч, улсад их хэмжээний хохирол учруулсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Онцгой байдлын аврагчид ойролцоогоор 13 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар байршуулсан байна. Түймрийн улмаас 16190 га газар шатжээ.

 

Мужийн захирагч Жерри Браун өчигдөр 20.00 цагт Калифорни мужид онц байдал зарлаж, гамшгийн бүсэд ажиллах гал сөнөөгчийн тоог нэмэгдүүлэхийг албаны хүмүүст үүрэгдсэн байна.

 

Оршин суугчдын мэдээлснээр “Гал түймрийн улмаас 500 гаруй байшин шатаж, дахин ашиглах боломжгүй болсон” гэв.

 

Өнгөрсөн долоодугаар сард Калифорни мужид гарсан түймрийг унтраахын тулд 210 сая ам.доллар зарцуулсан байна. Америкийн ихэнх мужид энэ зун бороо бага орсны улмаас ган гачигтай байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин