Ф.Мейведер зодог тайллаа
2015-09-14

 

Мэргэжлийн боксын хүнд жингийн аварга, АНУ-ын тамирчин Флойд Мейведер өчигдөр албан ёсоор зодог тайлж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр энэ сарын 12-нд сүүлчийн тулаанаа залуу тамирчин А.Бертогтой хийсэн юм. Мейведер өрсөлдөгчөө ялж, 49 тоглолт дараалан ялалт байгуулсан байна. Тамирчин эр 49 ялалтынхаа 26-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялжээ.

 

Лас Вегас хотноо болсон хэвлэлийн хурлын үеэр тамирчин эр “Миний спортын амьдрал өнөөдрөөр дуусгавар боллоо. Би дахин дэвжээнд гарахгүй. Гэхдээ ирээдүйд юу болохыг сайн мэдэхгүй байна. Зодог тайлаад 1, 2 жил бэлтгэлийн заал руу очихгүй, бэлтгэл хийх цагаа амарч өнгөрөөх болно. Надад амралт хэрэгтэй байна. Би их спортоос явж байгаадаа огтхон ч харамсахгүй байна. Миний карьер төгс байсан. Надтай тулалдсан бүх хүнд талархалаа” гэж хэлжээ. Тэрбээр ирээдүйд боксын сургууль байгуулж, дэлхийн шилдэг боксчдыг гаргах сонирхолтой байгаагаа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Мейведер “Би ирээдүйд дасгалжуулагч болохыг хүсдэг. Мөн өөрийн нэрэмжит биеийн тамирын сургуультай болохыг хүсдэг” гэжээ.

 

Өнгөрсөн тавдугаар сарын 2-нд Лас Вегас хотын “MGM Grand” цэнгэлдэхэд зууны тулаан зохион байгуулагдсан билээ. Мейведер филиппин боксчин Мэнни Пакьяотой тулалдаж, ялалт байгуулсан. Энэхүү тулааны үеэр луйвар орсон хэмээн олон нийт харддаг. Мейведер өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр “Миний амжилтыг үгүйсгэдэг хүмүүс бий. Мэнни хүчтэй залуу. Түүнтэй тулалдах амаргүй байсан. Ямар ч маргаангүй би ялалт байгуулсан” гэж хэлжээ.

 

Хэвлэлийн хурлын дараа Мэнни твиттертээ “Дахин тулалдахыг хүссэн юмсан” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
hund jin gechihjee medehgui bol zugeer l bokschin gechihgui dee
2015-09-15