Дүрвэгсдээс хилээ хамгаалж эхлэв
2015-09-15

Герман өчигдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар дүрвэгсдийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар Их Британийн “www.dailymail.co.uk” мэдээлжээ.

 

 

80 мянган дүрвэгч хүлээн авахаа мэдэгдсэн Германы Засгийн газар өчигдөр Австри улстай хил залгаа хэсгийнхээ хамгаалалтыг нэмэгдүүлж, хяналтын пост гаргасан тухай “CNN” агентлаг уламжлав. Ойрхи Дорнод болон Хойд Африкаас цагаачилж буй дүрвэгсдийн ихэнх нь Германд очих сонирхолтой байгаа юм. Учир нь тус улсын удирдлагууд дүрвэгсдэд тэтгэмж олгохоо мэдэгдсэн билээ. Германы Канцлер Ангила Меркелийн тэргүүлдэг “Христийн ардчилсан” намын гишүүд өнгөрсөн пүрэв гаригт дүрвэгсдийн нийгмийн халамжийн асуудалд зургаан тэрбум еврог хуваарилах шийдвэр гаргасан.

 

Германы “BILD” сонинд “Энэ оны эхний есөн сарын байдлаар Германы эрх баригчид зөвхөн дүрвэгсдэд зориулж 10 тэрбум евро хуваарилсан. Нэг дүрвэгчийн жилийн зардал 12-13 мянган евро. Үүнд орон сууц, хоол хүнс, халаасны мөнгө, эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал болон захиргааны зардал багтсан” гэж мэдээлжээ. Тус улсын удирдлагууд дүрвэгсдэд тэтгэмж олгохоо мэдэгдснээс болж Германыг зорих дүрвэгсдийн тоо хэд дахин нэмэгдсэн гэхэд болно. “Дүрвэгсэд аюулгүй газар байршихаас гадна халаасны мөнгөтэй болихыг зорьж байна. Хамгийн гол нь Герман дүрвэгсдийг хүлээн авах сонирхолтой байгаа” хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлэв.

 

Тэгвэл Герман дүрвэгсдээс болж хүнд байдалд орж, тодорхойгүй хугацаагаар хилээ хааж буйгаа олон улсад мэдэгдэж, дүрвэгсэд хүндхэн байдалд орлоо. Германыг зорих дүрвэгсдийн цуваа нэмэгдэхээс гадна дүрвэгсэд гэмт хэргийн золиос болох нь ихэссэн байна. Энэ талаар тус улсын Дотоод хэргийн сайд Томас де Мезьера мэдэгдлээ. Тэрбээр “Бид хэсэг хугацаанд дүрвэгсэд хүлээн авахгүй. Герман дүрвэгсдээр дүүрлээ. Мөн бидний нуруунд хэтэрхий дарамт ирээд байна. Бид бүх дүрвэгчийг хүлээн авч чадахгүй. Энэ бол бодит үнэн. Учир нь дүрвэгсдийг байршуулах байр хангалтгүй байна” гэж хэлжээ. Дүрвэгсэд Германд нэвтрэхийн тулд өөрийнхөө амийг эрсдэлд оруулах болсон байна. Хилийн хамгаалагчид амралтын өдөр ачааны машины хөлдөөгчөөс 40 гаруй дүрвэгчийг олжээ. Ихэнх нь бага насны хүүхдүүд бөгөөд тэднийг зарахаар төлөвлөж байсан эсэхийг нь тодруулахаар ажиллаж байна.

“Дүрвэгсэд бүгд амьд” хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.

 

Германы удирдлагууд аргагүй эрхэнд энэ сарын 13-наас эхлэн 12 цагийн хугацаанд Австриас Герман руу нэг ч зорчигч тээврийн галт тэрэг нэвтрүүлэхгүй болохоо мэдэгдсэн. Энэ хугацаанд Австрийн хилээр орж ирж байгаа дүрвэгсдийн урсгалыг түр саатуулж, бүртгэл, хил нэвтрүүлэх үйл явцыг эмх цэгцтэй болгоход чиглэж байгаа юм.

 

Өнгөрсөн бямба гаригт Австри улсаас Берлин хот руу 12 мянган дүрвэгч ирсэн бол ням гаригт 5000 дүрвэгч Германд иржээ. Хоёрхон өдрийн дотор Герман 17 мянган дүрвэгч хүлээн авав. Германд нэвтэрч чадаагүй дүрвэгч эмэгтэй “AFP” агентлагт “Бид тэгээд хаашаа явах юм. Бидэнд эх орон гэж үгүй” гэж ярьжээ.

 

Германаас гадна Унгар улс дүрвэгсдээс хилээ хамгаалж эхлэв. Тус улсын удирдлагууд Сербитэй хиллэх хилийн зурвасаа хааж, цэргүүд байршуулсан байна. Унгар улсад өнөөдрөөс эхлэн “Хууль бусаар хил нэвтрэх тухай хууль” хүчин төгөлдөр хэрэгжих эхэлсэн. Хууль бусаар хил нэвтэрсэн тохиолдолд шоронд хорих эсвэл албадан гаргахаар болжээ. Энэ сарын эхээр Унгарын замын цагдаагийн ажилчид нэгэн ачааны машинаас 40 гаруй дүрвэгчийн цогцсыг олсон. Энэхүү үйл явдлын дараа Унгарын Засгийн газар дүрвэгсдийг хүлээн авахаа мэдэгдсэн ч аюулгүй байдлын үүднээс ийнхүү хилээ хаасан болохыг Ерөнхий сайд мэдэгдэв. Унгар 12 мянган дүрвэгч хүлээн авахаа мэдэгдсэн бол энэ тоо хэдийнэ 20 мянгад хүрчээ.

 

Герман, Унгар хилээ хаахаар шийдсэн бол Грекийн удирдлагууд хүндхэн байдалтай нүүр тулав. Орогнол олгохгүй гэдгийг мэдсээр байж Газар дундын тэнгисийг гаталж Грекийг чиглэн ирсэн цагаачдын завь өнгөрсөн ням гаригт осолдож, 31 дүрвэгч амиа алджээ. Фармакониси арлын ойролцоо завь осолдсон бөгөөд Грекийн эргийн хамгаалагчид тэднийг аврахаар бүхий л хүчээ дайчилсан боловч бүтэлгүйтжээ.

 

Харамсалтайгаар амиа алдсан дүрвэгсдээс болж Грекийн Засгийн газар дүрвэгсдийн эсрэг хэрэгжүүлж буй хоригоо цуцлах асуудлаар ярилцсан байна. Мөн Евро комиссын тэргүүн Жан Клод Юнкер зайлшгүй хүлээн авах дүрвэгсдийн тоо заасан саналыг Грек тэргүүтэй европын орнуудын удирдлагуудад хүргүүлжээ.

 

“Грек дотоодын зөрчил мөргөлдөөн, хямралаас болж дүрвэгсэд хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн ч Евро комиссын шахалтаас болж, дүрвэгсдийг хүлээн авах нь тодорхой боллоо” хэмээн “ВВС” агентлаг мэдээлжээ.

 

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
yadag gants zuv setgegdel ashgui dee. shaltgaan ni ter shdee
2015-09-15
zochin:
chi ch bas heden ueniin umnees mongold iresen hun za
2015-09-15
zochin:
zun pizdaa nuudiig alaad tsagaan erkhtentei goyo oros ahnartai untah heregtei tiimee
2015-09-15
zochin:
durvegsediig USA-d yavuulah heregtei
2015-09-15
zochin:
chi ch bas heden ueniin umnees mongold iresen hun za
Зочин:
tamiinhaa togoon butslah heregtei. europiin holboo. deer ni USA
2015-09-15
zochin:
zun pizdaa nuudiig alaad tsagaan erkhtentei goyo oros ahnartai untah heregtei tiimee
Зочин:
dain hiihee l bolichooch
2015-09-15
zochin:
yadag gants zuv setgegdel ashgui dee. shaltgaan ni ter shdee
Зочин:
dain hiihee l bolichooch
2015-09-15