Трамп гоо бүсгүйчүүдээс татгалзжээ
2015-09-15

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр төлөвлөж буй тэрбумтан Дональд Трамп гоо бүсгүй шалгаруулах “Miss Universe” тэмцээнийг зохион байгуулах эрхээ худалдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр амралтын өдөр гоо бүсгүй шалгаруулах тэмцээний зохион байгуулах эрхтэй “Miss Universe Organization” компанийг худалдахаа мэдэгдэж “Би гоо бүсгүйчүүдээс татгалзлаа. Надад сонгуулийн ажил минь чухал байна” гэж хэлжээ.

 

Гоо бүсгүйн тэмцээнийг зохион байгуулах эрхийг “WME-IMG” гэх маркетингийн компани худалдан авсан болохыг Трампийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн ч хэдэн доллароор худалдаалсан болохоо мэдэгдээгүй байна. Тэрбумтан эр гоо бүсгүйчүүдээс татгалзснаас гадна “NBS” телевизийн бүтээл “The Celebrity Apprentice” шоуг орхиж буйгаа мэдэгджээ.

 

Энэхүү шоуг Трамп хөтлөн явуулахаас гадна ерөнхий шүүгчээр ажилладаг юм. Ялагч нь Трампийн эзэмшлийн компаниудад ажилах эрхтэй болдог билээ. Тэгвэл Трампийн оронд холливуудын нэрт жүжигчин Арнольд Шварценеггер ажиллахаар болжээ.

 


Трамп өнгөрсөн сард сонгуулийн кампанит ажилд тэрбум доллар зарцуулахаа мэдэгдсэн билээ. Тэрбээр сонгуульд намаа төлөөлөн нэр дэвшихийн тулд их хэмжээний доллар намдаа хандивлаж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин