Уилл Смит хуримын ойгоо тэмдэглэв
2015-09-15

Холливуудын нэрт жүжигчин Уилл Смит, Жада Панкет нар хуримын ойгоо тэмдэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд гэрлээд 17 жил болжээ. Хос хуримын ойдоо зориулж Малибу дахь Нобу гэх зоогийн газрыг бүтэн өдрийн турш түрээсэлсэн байна.

 

Хосын хүүхдүүд болох залуу жүжигчин Жада Смит, дуучин Уилов Смит нар твиттертээ аав, ээждээ баяр хүргэж жиргэжээ. Жада “Тэнгэрт хоёр нар, хоёр сар байх ёсгүй. Харин газарт эрэгтэй, эмэгтэй хоёр нэг нэгнээ хайрлах ёстой” гэсэн бол Уилов “Саллаа гэх үгийг дахин сонсохгүй шүү. Миний гэр бүл” гэж жиргэсэн байна.

 

Уилл Смит, Жада Панкет нар өнгөрсөн оны нэгдүгээр сард салж буйгаа мэдэгдсэн ч хагас жилийн дараа эргэн нийлсэн билээ. Жада нөхрөө нэг бус удаа хуурч байснаа мэдэгдсний дараа жүжигчин эр эхнэрээсээ тусдаа амьдрах болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин