Рене Зеллвегер ярилцлага өгөхөөс татгалзжээ
2015-09-15

Холливуудын нэрт жүжигчин Рене Зеллвегер өнгөрсөн оны аравдугаар сард Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан “ELLE” сэтгүүлийн шагнал гардуулах ёслолын үеэр олны өмнө гарсан билээ. Тэрбээр танигдахын аргагүй өөрчлөгдсөн байснаас гадна нүүрнийхээ зарим хэсэгт мэс хүргэж, гоо сайхны хагалгаанд оржээ. Жүжигчин бүсгүй хамраа өндөрсгөж, эрүүгээ жижигхэн болгосноос гадна нүд болон урууландаа мэс хүргэж, өмнөхөөсөө өөрчлөгдсөн юм.

 

Сүүлийн үед уран бүтээлийн санал аваагүй, урлагийн карьер нь бүрэн зогссон гэхэд болох жүжигчин бүсгүй Америкийн хэвлэлүүдэд ярилцлага өгөхөөс татгалзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Vogue”, “OK” сэтгүүлд ярилцлага өгөхөөс татгалзаж, өөрийг нь тайван орхихыг сануулсан байна. Жүжигчин бүсгүй мөн “NBS” телевизийн “Өглөөний мэнд Америкчуудаа” нэвтрүүлгийг урилгаас татгалзжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин