Д.Дэмбэрэл: Өршөөлийн хуульд улстөрчийн сонирхол орсон
2015-09-15

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж байна. Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэн Хуульзүйн байнгын хорооны дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Д.Ганбат танилцууллаа. Үүний дараагаар гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, хариулт авч байна.

 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Өршөөлийн хуулиар УИХ шийдвэр гаргасан. Өршөөлийн хууль хэн нэгнийг алгачлаагүй. Би ажилчин гаралтай, малчин удамтай. Ерөнхийлөгч хориг тавихдаа алийг нь алагчилсан юм бол. 350 тэрбум төгрөгийн хохиролтой асуудал дээр “Жаст”-ын Батхүүгийн зэргийн их хэмжээний хохиролтой хэрэг яригдаад байна уу, эсвэл 30 орчим холбогдогчтой асуудлыг хамааруулсан уу. УИХ-д чиглэл өгдөг ямар суббъект байдаг вэ?

 

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр:

 

-УИХ Үндсэн хуулийн дагуу хоёр эрх зүйн актаа хэрэгжүүлдэг. Өршөөлийн хуульд УИХ шийдвэр биш хууль батлах чиглэлээр хэрэгжүүлсэн. Ерөнхийлөгчийн тавьсан хоригт хүмүүсийг ялгаварласан заалт байхгүй. Насанд хүрээгүй хүүхдүүд, залуучуудыг хоригт өршөөлд хамрагдалгүй олноор үлддэг гэдгийг тодотгосон. Ерөнхийлөгч бүрэн эрхийн дагуу хориг тавьсан. УИХ-д чиглэл өгөөгүй.

 

Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат:

 

-Өршөөлийн хууль Засгийн газраас өргөн баригдсан. Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэгт Д.Оюунбаатар гишүүн орж ажиллаж байгаа. Өнөөдрөөс шүүх шийдвэрээ гаргаад татвар, даатгалын торгуультай хүмүүс шийдвэрээ гаргаж хэрэгжүүлнэ.

 

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж:

 

-Ялаас өршөөн хасах, өршөөлд хамруулахгүй байхыг аль зүйл заалт дээр хэрэгжүүлсэн бэ? Яагаад 5,  9 зүйл дээр Ерөнхийлөгч хориг тавиагүй вэ?

 

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр:

 

-Хуулийн хоёрдугаар бүлэг өршөөл үзүүлэх хэлбэрт хамрагдаж байна. 9 болон 5.1 дүгээр зүйлд яагаад хориг тавиагүй гэвэл 4.1-т хамаараад явж байгаа. 5.1-т ял эдэлж байгаа хүмүүсийн ял хасагдахаар байгаа. Ялаас өршөөн хасах нь хуулийн 5 дугаа зүйл дээр байгаа.

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Нэр зарлагдсан хоёр гишүүн байна. Ямар хэрэгт шалгаад байгаагаа хэлээгүй байгаа учраас чимээгүй байгаад байдаг. 2014 онд надад хэрэг тусгаарласан гээд байгаа. Он нь зөв биз. Надад холбогдуулан хэвлэлд бичээд байгаа Өмнөд Суданд цэрэг явуулахын төлөө 840 сая төгрөгийг банкнаас зээлсэн, ажилтан албан хаагчаа орон сууцаар шагнасан зэрэг нь ороод 30 тэрбум төгрөгт хамруулаад байна уу? Хэн нэг албан тушаалтныг хэрэгт хамруулах нь ямар хэрэгт хамаарах вэ? Энэ нь өршөөлийн хуульд хамрагдах уу? Надаас өмнөд Суданыг асууж байсан бол миний хажуу байцаалт өгч байсан уран бүтээлчээс киноны зардлыг нь асууж байсан. Ингэж болох уу? Засгийн газар огцруулах асуудал хэлэлцэх үед намайг прокурорт хэрэг нээсэн.

 

АТГ-ын дэд дарга Н.Нямдорж:

 

-Танд би мэдээллийг бичгээр явуулна. Хохирлыг хуулийн хүрээнд мөрдөн байцаагчид өөр нь цугласан мэдээ материал дээр тулгуурлаж дүнг нь гаргадаг.

 

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

 

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Бидний баримталж байсан зарчимд улс төрчийн сонирхол орсон. Өмнөх зарчмаараа Өршөөлийн  хууль гаргая гэхээр соц үеийн, дээр үеийн гээд байсан. Соц, дээр үедээ биш шударга ёсны зарчим л яригдаж байна.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Shuud.mn
Сонин хачин