Жараахайнууд баривчлагджээ
2015-09-15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж байгаа юм. УИХ-ын гишүүд  хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

Монгол Улс алдсан, оносон хүндээ өршөөлийг өмнө нь ч үзүүлж байсан. Өмнө нь хориг тавьдаггүй байсан. Өнөөдөр парламентын, төрийн институцийн тогтолцоог харж байхад хариуцлагагүй зүйл байна. Өршөөлийн хууль улс төр дагуулсан хууль. Ажлын хэсэг дээр ажиллаж байгаа хүмүүс, ард түмнийг айлгадаг байгууллагын дарга нар нь биш орлогч нар нь байх юм. Дарга нар чинь хаана байна. Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээс хойш хууль хэрэгжих ёстой. Тэнд  2200 хүн хүлээгээд, хараад сууж байна. Яагаад хууль хэрэгжүүлэхгүй байна вэ? Хоригийн асуудал маргаантай байгаа. Өнөөдөр өгсөн материалаар акулууд нь чөлөөтэй, жараахайнууд нь баривчлагджээ. Зөвхөн уучлал үзүүлсэн Капла гэдэг хүн 70 тэрбум төгрөгийн асуудал үүсгэсэн.

 

Өөрөө болохоор улс оронд хохирол учруулсан хүнийг хэрэг хийсэн гэж  шийтгэхээр зөв байдаг. УИХ өршөөлийн хууль батлахаар хориг тавиад байдаг гэлээ.  Ерөнхий прокурор н.Энх-Амгалан Швейцарь улсад томилолттой явж байгаа бол АТГ-ын дарга өнгөрсөн долоо хоногоос өвчний акттай яваа юм байна. Мөн Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн хориг тавьсан зүйл заалтаас бусад нь хэрэгжиж байгаа байх гэдгийг Ерөнхийлөгчийн зөвлөх хариуллаа.  Мөн Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Хориг тавигдсанаас бусад зүйл заалт хэрэгжиж байгаа. 40 мянган хүн жолооны үнэмлэхээ авсан. Торгуультай холбоотой асуудлаар шүүхийн захирамж гарсан. Яллагдаж байгаа хүмүүсийг өршөөлд хамруулах ажлыг хэрэгжүүлэх ажил ч хийгдэж байгаа” гэлээ. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

 

-Өнгөрсөн долоо хоногт АТГ-т УИХ-ын хоёр гишүүн сэжиглэгдэн шалгагдаж байгаа гэсэн бол өнөөдөр чуулганы хуралдаанаар нэг гишүүн шалгагдаж байгаа гэсэн байна. Үүнийгээ тайлбарлаарай. Хохирогчийн эрхийг яах вэ? Хуулинд мөнгөн хохирлыг барагдуулах ёстой гэс эн байгаа. Чуулганы танхим шүүхийн танхим биш. Шалгагдаж байгаа хэргийг олон нийтэд зарлаж болохгүй гэлээ.

 

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр:

 

-Иргэдийн гаргасан өргөдлийн дагуу 2006 онд үүсгэсэн хэрэгт ямар нэг хохирогч байхгүй учир УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг сэжигтнээр тооцоогүй. 148.4 бол бусдын эд хөрөнгийг залилсан хүнд хэрэг. Иргэдэд их хэмжээний хохирол учруулсан.  Тиймээс залилангийн шалгагдаж байгаа хэрэг замхарвал ноцтой байдал үүснэ.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Өршөөлийн хууль гаргасан бол өнөөдөрт нь багтааж хэлэлц. Хүлээж байгаа хүмүүсийн асуудлыг хүйтрэхээс өмнө шийд.  Нэгэнтээ өршөөл үзүүлсэн юм чинь хэрэг тус бүрээс нь 1-1,6 жил хасч болохгүй юу.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Eej:
Lvndee gishvvnii sanaliig demjij baina
2015-09-15
Zochin:
Terbishdabga jinhene uneniig heljee. Tom abilgachidig ni barihgui zugeer l abilgatai temsteh gazar ajillasan bolood oromdjee..S.Vayr, Vayrtsogt,Vatbold,Ochirbat, Elbegdorj geh metiin oyu tolgoig hariinhand ashigtai nohtsloor ogch mongol ulsaa hohirooson etgeeduud shalgagdahgui baigaa ni shudraga bush baina tsag ni irheer bugdiig shalgah shudraga abilgatai temtseh gazar baiguulagdah tsag udahgui buz.
2015-09-15