“Рио-2016”-д олимпийн аваргатай уулзацгаая
2015-09-15

Гэрэл зургийг MPA.MN

 

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бахдам амжилт үзүүлсэн чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийнхан өнөөдөр эх орондоо ирлээ. “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 11:50 цагт газардсан тамирчдаа тэдний гэр бүл, дэмжигчид хүндэтгэлтэйгээр угтаж авсан юм. Дэлхийн аваргын медаль зүүж, дэлхийд данслагдсан тамирчид, тэдний багш, дасгалжуулагчдийн сэтгэгдлийг хүргэж байна.

 

Ц.Цогтбаяр: Бидэнд олон даваа байна

/Эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч/

 

Энэ тэмцээнд манай бөхчүүд сайхан оролцлоо. Эрэгтэй шигшээ баг, тамирчид, багш дасгалжуулагч гээд бүгд хийх ёстой зүйлээ хийгээд ирлээ. Одоо бидэнд олон даваа байна. “Рио-2016” олимпид энэ амжилтаараа оролцохын төлөө хичээх болно. Ингэж сайхан тосч авсан та бүхэндээ баярлалаа.

 

Пүрэвжавын Өнөрбат: Мөнгөн медаль авсандаа баяртай байна

/Дэлхийн аваргын мөнгөн медальт/

 

 

Сэтгэгдэл маш өндөр байна. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш бэлтгэл сургуулилтаа сайн хийсэн. Энэ жил мөнгөн медаль авсандаа баяртай байна. Шигшээ багийн дөрвөн багш, Спортын бэлтгэлийн төв, Хасу мегаватын хамт олондоо баярлалаа.

 

Эрдэнэбатын Бэхбаяр: Хариуцлагатай барилдаан байлаа

/Дэлхийн аваргын хүрэл медальт/

 

 

Хүрэл медалийн төлөө Казахын бөхтэй барилдсан. Өнгөрсөн жил хүрлээс мултарсан болохоор хариуцлагатай барилдаан байсан. Сэтгэгдэл маш сайхан байна. Дөрвөн багшдаа, Хангарьд спорт хороо, Алтай констракшн, тусалж дэмжсэн бүх хүндээ баярлалаа.

 

Батболдын Номин: Багш нарынхаа хүчинд амжилт гаргалаа

/Дэлхийн аваргын мөнгөн медальт/

 

 

Эхний тойргоос сүүлийн барилдаан хүртэл багш нарынхаа зааж сургасан, өгсөн зөвлөгөөний дагуу явсны хүчинд амжилт гаргалаа. Барилдаанууд хүнд байсан. Аваргын төлөө жаахан тааруухан барилдсан, тактикийн алдаа гаргасан. Сайхан хөгжөөн дэмжсэн АНУ-д байсан монголчууддаа, биднийгээ дэмжиж байсан ард түмэндээ баярлалаа. Шигшээ багийн дөрвөн багш, Гацуурт компани, биднийг дэмжиж тусалдаг бүх хүнд, шигшээ багийнхандаа баярлалаа.

 

О.Пүрэвбаатар: Хамтдаа чадлаа

 

 

Энэ удаагийн тэмцээн урьд урьдын тэмцээнээс онцлогтой боллоо. Манай тамирчид гурван медаль, дөрвөн олимпийн эрх авч урамтай сайхан барилдлаа. Хамтдаа чадлаа.

 

Б.Баяраа: Олныхоо итгэлийг өндөр амжилтаар хариулна

 

Дэлхийн аварга шалгаруулах энэ жилийн тэмцээн түүхэн амжилт гаргасан онцлогтой байлаа. Монгол гэдэг нэрийг хүндэтгэж, хайрлаж, хамгаалж яваад баяртай байна. Чөлөөт бөхийг дэмждэг бүх хүнд, ард түмэндээ баярлалаа. Бид та бүхнийхээ итгэлийг улам өндөр амжилтаар хариулах болно. “Рио-2016” олимпид олимпийн аварга төрүүлж уулзацгаая гэдэг сайхан ерөөлийг дэвшүүлье.

 

Л.Энхбаяр: 22 жилийн хугацаанд таван медаль аваад байсан

 

Эрэгтэй шигшээ баг 1990-2012 он хүртэл дэлхийн аваргаас таван медаль аваад байсан. 2013 онд шинээр байгуулагдаад 2016 оныг хүртэлх циклд одоогийн байдлаар зургаан медаль авсан байна. Энэ бол нэлээн үсрэнгүй амжилт гэж ойлгож байна.

 

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг дараах бүрэлдэхүүнтэй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзсэн юм.

Эрэгтэй баг:

 

1. Эрдэнэбатын Бэхбаяр – 57кг /Хүрэл медаль/

2. Батболдын Номин – 61кг /Мөнгөн медаль/

3.Ганзоригийн Мандахнаран -65 кг

4. Батчулууны Анхбаяр – 70 кг

4.Пүрэвжавын Өнөрбат-74 кг

6. Оргодолын Үйтүмэн – 86 кг

7. Доржхандын Хүдэрбулга – 97 кг

8. Жаргалсайханы Чулуунбат – 125 кг

 

Дасгалжуулагчид:

 

1.Цэрэнбаатарын Цогтбаяр /Эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч/

2.Бямбаренчингийн Баяраа /Эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч/

3.Лувсандамбын Энхбаяр /Эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч/

4.Оюунбилэгийн Пүрэвбаатар /Эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч/ нар оролцсон. 

 

Манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 65 кг-д барилдсан гавьяат тамирчин Г.Мандахнаран шагналт байрт шалгарч, олимпийн эрхээ гардсан. Мөн 125 кг-д хүч үзэж, хүрэл медалийн төлөө барилдаж, шагналт байрт шалгарсан Ж.Чулуунбат олимпийн эрхээ өвөртөлсөн билээ. 

 

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

 

 

 

 

Гэрэл зургуудыг MPA.MN

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
davaa:
Daraagiin davaa bidniig huleej baina olimfod herhen oroltsohiig harii olimfod suraggui bolchihdog shuu oosko mine
2015-09-15
монголчууд:
чөлөөт бөхийн холбоотой энэ амжилт ямар ч хамаагүй гэдэг нь тэднийг тоссон байдлаас харагдаж байна.Давгаа , болон холбооныхон энэ тэр бараа сураггүй байгааг хараад байгаарай.
2015-09-15
KKK:
Dawga awargad bayarlalaa gej hen ch heldeggvin bna tegheer dagwa uuruu l gvigeed bdagiin bna wahahahah getsvvdee bag hamt olondoo udirdlaga ni ner hvngvi boloh!!! Gehdee l chuluutiin bagsh nar jinhene erchvvd bnadaa!!! BOXING getsvvdee
2015-09-15
ariuka:
mundag zaluus yumuuoo amjilt husiii olimpiin alt zuugeed ireeree goy shuu ta nar
2015-09-15