Керри Оросыг буруутгав
2015-09-16

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өчигдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярилцахыг хүссэн боловч татгалзсан хариу авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Керри Сирийн иргэний дайн болон  “Халифын вант улс” бүлэглэлийн асуудлаар Лавровтай ярилцахыг хүсчээ.

 

Керри өчигдөр сэтгүүлчтэй уулзах үеэрээ “Оросын энэ үйлдэл иргэний дайныг улам даамжруулж, улмаар хэт даврагчдад сайхан боломж олгож байна. Сиричүүд эх орноосоо дүрвэн гарч байна. Орос, хэт даврагчтай тулалдах нь энгийн иргэдэд хэтэрхий аюултай. Сирийн газар нутагт хэдийнэ оросын техник, төхөөрөмжүүд нэвтэрсэн. Мөн тусгайгийнхан хүртэл нэвтэрч, хэт даврагчдад цохилт өгөхөөр төлөвлөж байна. Путин Ассадын эрх мэдлийг хүчирхэгжүүлэхийн тулд цэргээ Сирид нэвтрүүлсэн. Путин иргэний дайн дэгдсэний дараагаас Ассадыг дэмжиж, зэр зэвсгээр хангадаг байсан” гэж хэлжээ.

 

Өнгөрөгч долоо хоногт оросын сайн дурынхан 80 тонн хүмүүнлэгийн барааг Сирийн Латакиа хотноо авчирч, иргэдэд хуваарилж эхэлсэн билээ. Мөн тус улсын цэргийн шинжээчид, зөвлөхүүд Латакиа хотноо нисэх зурвас барьж эхэлсэн хэмээн Пентагон мэдээлсэн юм. Цагаан ордон Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын төлөө оросууд тулалдаж байна хэмээн мэдээлж, нэн даруй цэргийн ажиллагаагаа зогсоохыг Москвагаас шаардсан. Нисэх зурвас байгуулах болон хүмүүнлэгийн бараа Сирид нийлүүлэх нь хууль ёсных хэмээн Москвагийн удирдлагууд мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Ivan:
chi uuruu tahian tarhitai teneg bna da
2015-09-17
хэхэхэ:
боловсролоороо сэтгэж байх шив ааахаххаха
2015-09-16
Зочин:
Тэнэг иванууд сирийн ард иргэдийг дүрвэхэд хүргэж байна.
2015-09-16
Ivan:
chi uuruu tahian tarhitai teneg bna da
Зочин:
Америк алж хядаж дайн дэгдээж болдог өөр улс болдоггүй юмуу. Хуцдаг халтар вэ. Энэ дайныг болон нийт арабын дайн хямралыг АНУ л дэгдээсэн. Харин Орос тэнцвэржүүлж байх шиг байна. Дайн дэгдээгч Америк одоо болиосой
2015-09-16
хэхэхэ:
боловсролоороо сэтгэж байх шив ааахаххаха
Зочин:
amerik l gants alan hyadagchtai temtseh erhtei ni yumuu haashain. oortsdoo dorvitoi yum hiihgui heden bombog hayaj baidliig daamjruulahaas hetrehgui bj
2015-09-16
Зочин:
Amerikuud yu gej helsen ch odoo itgeh hun bhgui boljee. German bolon europchuud ch amerikiin horloltiig tevchiheen boliod orisiig baraadah shigev dee.
2015-09-16
ja ja:
oros iin zub shyy. alaad ug duu ter het davarsan garuudiig. tegeed you gej burhiigni har daa delhii mini oros ugaasaal iim l ard tumen. gehdee hugjil hysvel oros hereggyi shy de kkk
2015-09-16