Монголдоо зүрхний дутагдлыг эмчилэх шинэ аргыг нэвтрүүллээ
2015-09-16

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрх судлалын тасаг, ангиографийн хамт олон Монгол улсад анх удаа Зүрхний архаг дутагдлын үеийн орчин үеийн эмчилгээний арга болох Ресинхронизаци (Cardiac Resynchronization Therapy: CRT) эмчилгээний төхөөрөмж суулгах мэс ажилбарыг амжилттай гүйцэтгэж, өөрсдийн тусламж үйлчилгээндээ нэвтрүүллээ.

 

Зүрхний ресинхронизаци эмчилгээ нь зүрхний булчингийн эмгэгийн (кардиомиопати) улмаас үүсэх зүрхний дутагдалтай өвчтөнд ихэвчлэн хийгддэг, эмнэлзүйн олон туршилт судалгаагаар аюул эрсдэл багатай, үр дүн сайтай, өвчтөнд эмнэлзүйн мэдэгдэхүйц сайжралыг өгдөг болох нь нотлогдсон, эмнэлзүйн практикт тогтмол хэрэглээ нь эрс нэмэгдэж байгаа эмчилгээний нэг арга юм.

 

Тус эмчилгээг Олон улсад өмнө нь зөвхөн зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний сонголт үлдсэн хүнд өвчтөнүүдэд хэрэглэдэг байсан бол сүүлийн жилүүдэд харьцангуй хөнгөн хэлбэрийн зүрхний дутагдлын үед ч өргөнөөр хэрэглэх болсон байна.

 

Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүд тус төхөөрөмжийн хамгийн сүүлийн үеийн шийдэл болох дөрвөн туйлт пэйсинг өгөх боломж бүхий CRT-пейсмекер (CRT-P) болон 4 туйлт зүүн ховдлын электродыг ашигласан бөгөөд энэ нь пейсмекерээр цохиулах боломжтой байршлын тоог эрс нэмэгдүүлж, нийтдээ 10 хүртэл тооны векторыг ашиглах боломжийг бий болгож өгдөг байна.

 

Энэ нь Зүрхний ресинхронизац эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх, дахин мэс ажилбарт орох давтамж болон мэс ажилбарын үед электродыг давтан суулгах шаардлагыг бууруулах зэрэг ач холбогдолтойгоос гадна электродын тогтвортой хөдөлгөөнгүй байдлыг алдагдуулалгүйгээр ховдлыг суурь хэсгээс хүчдэл өгч цочроох зэрэг олон давуу талыг өвчтөн болоод эмчид олгодог аж. 

 

Зүрхний ресинхронизаци эмчилгээ нь зүрхний дундаас хүнд зэргийн дутагдалтай, ховдлын үйл ажиллагааны синхрон бус байдал илэрсэн өвчтөнүүдэд эмчилгээний шинэ нэмэлт сонголт болж Монгол улсад ийнхүү нэвтэрлээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Сайн байна аа, манай эмч нар
2015-09-16
jaja:
emch nart odoo ye iin uhaalag tehnolgy zaah heregtei computer medehgyi emch bna shyy tegvel ter hyn you ve gech kkk uchirgyi ulamjlal yariadl .gehdee ulamjlal baij bolno geh dee uurchlugduh heregteil dee. amjilt em ch naraa
2015-09-16