Парламентын ассамблейн намрын хурал нээлтээ хийв
2015-09-16

Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 09 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

 

 

Парламентын ассамблейн Намрын хурлын нээлтийн ажиллагаа 10.30 цагт эхлэх бөгөөд уг арга хэмжээний өмнө ЕАБХАБ-ын ПА-н Ерөнхийлөгч Илкка Канерва болон Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин нар өнөөдөр /2015.09.16/  ганцаарчилсан уулзалт хийсэн юм.

 

Уулзалтын дараа сэтгүүлчдэд хэвлэлийн мэдээлэл хийлээ. Мэдээллийн талаар дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин