“ВВС” агентлаг уучлалт гуйлаа
2015-09-16

Их Британийн эрх баригч Консерватив намын хурлын үеэр “ВВС” агентлагийн гэрэл зурагчин хурлын танхимд унтаж буй гишүүний зургийг авч, улмаар твиттертээ нийтэлсэн байна. Зураг дээр гишүүн Алек Шелдрооке сандалаа налаад унтаж байгаагаар гарчээ.

 

“ВВС” агентлагийн твиттертээ нийтэлсэн зургийг гишүүн буруутгаж “Би даргын яриаг сонсохгүй байсан учир чихээ чанга яригч руу наасан. Сандалын минь ард чанга яригч байрладаг учир би сандалаа налсан. Санамсаргүйгээр нүдээ анисан болохоос хурлын үеэр унтаагүй” гэж мэдэгджээ.

 

Консерватив намын хэвлэлийн албанаас мэдээлснээр “Гишүүн Алек Шелдрооке сонсголын бэрхшээлтэй бөгөөд хурлын үеэр чихээ сандалын ард байрлах чанга яригч руу наадаг. “ВВС” агентлагийн гэрэл зурагчин гишүүнийг унтаж байна хэмээн андуурч, зургийг нь твиттертээ нийтэлсэн бололтой” гэсэн байна.

 

Энэхүү мэдэгдлийн дараа “ВВС” агентлагийн хэвлэлийн алба гишүүнээс уучлалт гуйж твиттертээ “Гишүүн хурлын үеэр унтаагүй, зүгээр л нүдээ аниад чанга яригч чагнаж байжээ” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
manaihan baisan bol ugaasaa untdag geh bsan bhdaa
2015-09-16