Уилл Смитийн хүү найз охинтой болжээ
2015-09-16

 

Реалити шоуны од Ким Кардашианы бага дүү Кули Женнертэй нэг хэсэг болздог байсан холливуудын нэрт жүжигчин Уилл Смитийн хүү, залуу жүжигчин Жайдан Смит найз охинтой болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Жайдан өчигдөр Нью Йоркийн загварын долоо хоногийг үзэхээр ирэхдээ найз охиноо дагуулан иржээ.

 

Түүний найз охиныг Сара Снидер гэдэг бөгөөд загвар өмсөгч юм. Тэрбээр найз залуугаасаа хоёр насаар эгч аж. Тэд өнгөрсөн долоодугаар сард нэгэн зураг авалтын үеэр танилцаж, хэдхэн хоногийн өмнөөс албан ёсоор үерхэх болжээ.

 

Жайдан найз охиноо аав, ээждээ танилцуулсан гэнэ. Уилл Смит хүүгийнхээ экс найз охин болон Кардашианы гэр бүлд дургүй учир хүүгээ Кулигээс салгасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
oogii:
Sain bna.
2018-11-20