Кейни Уэст автобусны буудал угаана
2015-09-16

 

 

Реппер Кейни Уэст өнгөрсөн 2013 онд Лос-Анжелесийн нисэх онгоцны буудал дээр “Dailymail” сонины гэрэл зурагчин Дэниел Рамосыг зөвшөөрөлгүйгээр зураг авсан хэмээн зодсон билээ. Энэхүү хэргийн шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар сард болж Кейниг буруутай болохыг тогтоосон юм.

 

Кейни гэрэл зурагчинг зодсон шалтгаанаа “Энэ залуу намайг нигер” гэсэн гэжээ.

 

Шүүхээс реппер залууд хоёр жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэснээс гадна 250 цагийн засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, 24 цагийн албадан эмчилгээ хийлгэх шийдвэрийг гаргасан билээ. Реппер залуу өнөөдрөөс эхлэн шүүхээс ноогдуулсан 250 цагийн засан хүмүүжүүлэх ажлаа хийж эхэлсэн бөгөөд Лос Анжелес хотын автобусны буудлыг  угааж, цэвэрлэж эхэлсэн хэмээн “TMZ” сайт мэдээллээ.

 

Кардашиан нөхөртөө урам хайрлаж, твиттертээ “Хонгор минь амжилт” гэж жиргэжээ.  Кейни 2008 онд “Hollywoodlife.com” сайтын гэрэл зурагчиний биед гэмтэл учруулсан хэмээн 10 мянган ам.доллароор торгуулж, 15 өдөр олон нийтийн газар хөдөлмөр эрхэлсэн билээ. Мөн 2010 онд Германы “Post” сонины сэтгүүлчийг зодож, 50 мянган ам.доллароор торгуулж байсан удаатай.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин